“ШИЛЖИЛТ” МУСК: Үхэл ч үл салгах нөхөрлөлийг Үг төдийхнөөр нурааж болдог…

2017 оны 02-р сарын 14 өдөр, 22 цаг 30 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
7ce84f6786030286220dc01c72dd1e54

“ШИЛЖИЛТ” МУСК 02.10-ны өдөр  Тэнгис кино театрын дэлгэцнээ нээлтээ хийсэн билээ. Гарсан цагаасаа хойш үзэгчдийн таашаалыг ихэд хүлээгээд байгаа уг бүтээлийг кино урлагт шинээр хөл тавьж буй залуу уран бүтээлчид  болох “Airkreativ” & “Бид хэд нэгдэл” хамтран бүтээсэн ба ерөнхий продюсерээр П. Цэцгээ, Ц. Пүрэвдорж нар ажилласан бол, найруулагчаар  Б. Нямдаваа ажиллажээ.

9aaa324c5b95e9eca84a0efac116c3b8

Өсвөр насныхны сургуулийн амьдрал, тэдний нөхөрлөл, хайр дурлал, хоорондын зөрчил, эцэг эхийн эсэргүүцэл зэрэг хүүхэд насны гэгээхэн дурсамжийг харуулснаараа, мөн кинонд тоглосон залуу уран бүтээлчид нь чадварлагаар дор бүрнээ дүрээ амилуулж чадсан нь үзэгчдийн таашаалд ихэд нийцсэн байна.

Гол дүрийн жүжигчин болох Д. Баттогтох нь Солонгосын KYUNG HEE их сургуульд жүжигчний мэргэжлээр суралцаад ирсэн бөгөөд эх орондоо ирээд жил хагасын дотор “Шуугиан таригч”, “Би ээж болмоор байна”, “Замбуулин дуусах болоогүй”, “Улаанбаатар би чамд хайртай” гэх кинонуудад туслах дүрүүдийг бүтээгээд амжсан байна.

16715960_2001565260070608_1699768841455134104_o  Уг киноны найруулагчаар ажилласан Б. Нямдаваагийн хувьд түүний анхны бүрэн хэмжээний кино аж. Тэрээр өмнө нь хэд хэдэн богино хэмжээний кино хийсэн нь үзэгчдийн сэтгэлд нийцсэн бүтээлүүд болж байсан ба УБ кино академийн /Шилдэг эрэгтэй жүжигчин/“Жүр үр-Аз жаргалын дуран”“Шилдэг найруулагч”-ын шагнал авч байсан байна. Одоо дөнгөж 21 настай ба Монголын хамгийн залуу кино найруулагч болж байгаа юм.

Тус кино нь хоёр ангиас бүрдэх бөгөөд хоёрдугаар ангийн зураг авалтандаа энэ оны хавраас орох төлөвтэй байгаа гэнэ.

Кино театруудад гарсан цагаасаа хойш хамгийн их эрэлттэй байгаа кинонуудын нэгт зүй ёсоор орж байгаа юм байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх