Бүлэглэн хүн зодож амь насанд нь хүрчээ

2017 оны 02-р сарын 15 өдөр, 12 цаг 12 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
14461625355632b067b71f5

Энэ сарын 11-ны шөнө Баянзүрх дүүргийн IX хорооны нэгэн  баарны гадна хүн амины онц ноцтой хэрэг гарлаа гэсэн дуудлага ирсний дагуу  Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн албан хаагчид хэргийн газарт очиход тус дүүргийн IX хороонд оршин суух 21 настай Б гэх залууг  21-24 насны дөрвөн залуу архидан согтуурсан үедээ бүлэглэн зодож амь насанд нь хүрсэн хэрэг гарчээ. Хэргийг тус дүүргийн Эрүүгийн цагдаагийн албан хаагчид эрүү үүсгэн шалгаж байна.

С.Атарцэцэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх