Монголын Маркетинг Менежмэнтийн хүрээлэнгээс зохион байгуулж байгаа “Цагаан сар – Ёндоотой экспо” үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 12-нд нээгдсэн юм. Битүүн хүртэл үргэлжлэх уг үзэсгэлэн худалдаанд дэлгэгдсэн бүх бараа нь ҮЙЛДВЭРИЙН ҮНЭЭР худалдаалагдаж байгаа нь онцлууштай.
Түүнчлэн зөвхөн эндээс л худалдан авч болох ОНЦЛОХ бүтээгдэхүүнийг сонирхуулахад,
Хөгжлийн шийдэл эмэгтэйчүүдийн бизнес дэмжих төвөөс Говь-Алтайн Хөхморьтын халтар арвай нэг кг нь 5000, сийлбэртэй модон хувин 20-75 мянга, цацал 20-30 мянга, ган тулга 25-30 мянга, модон шанага 90 мянга, гар хийцийн хутга 15-120 мянга, зүү ороосон даалин 120 мянга төгрөгийн үнэтэй байх аж.
Мөн “МОНГОЛ ГҮРМЭЛ”-ийнхэн уламжлалт гар хийц, тусгай жорын гүрмэлээ худалдаалж байна. Эдний нэг гүрмэл 2700-3500 төгрөг, гавжийн дугуй 5000 төгрөг, байх бөгөөд бэлэгний багцаа худалдан авагчдад санал болгож байна. Харин “Хосчимэг”-ийн толгойн гоёл 25-155 мянга, үндэсний агуулгатай чокёр 6000-8000, эрэгтэй хүүхдийн толгойн гоёл 6000, ээмэг 6000-10 мянган төгрөгийн ханштай байгаа юм
Тархины даралт, мэдрэлийн ядаргаа, тархи толгойн хаван хөөлт, тархи толгойн өвчнүүд, нуруу, нугас, хүзүүний шохойжилт, нуруу, үений суулт гажилт, хүзүү нурууны зөөлөн эдийн хаван, астма, архаг бронхит, уушиг амьсгалын замын бүх төрлийн өвчин, харшил, зүрх судасны өвчнүүд, судасны нарийсал зэрэгт самрын ясан дэр нь ач тустай. Үйлдвэрийн самар цөмөх процессоор хоёр хуваан самрын яс болон шар хальсыг сортлон цэвэрлэн хийдэг ба химийн бусад зүйл ороогүй “Эко байгаль трейд”-ийн Самрын ясан эко дэр бас л сар шинийн чамин бэлгийн нэг болохоор аж.
Монгол хонины ноосны давуу шинж чанар түүний бүтэцтэй холбоотой бөгөөд төв Азийн өндөрлөгийн хахир хүйтэн өвлийн улиралд дасан зохицсон байдаг нь түүний гол онцлог нь юм. Дэлхийд зөвхөн Монгол хонины ноос л бүдүүн ширхэгтэй бөгөөд ноосны ширхэг бүр нь голоороо хөндий гуурстай байдаг. Үсний гуурс нь агаар дүүрсэн байдаг учир дулааныг сайн хадгалдаг ба энэ нь биологийн нэг давуу тал болдог. Хонины ноос нь хорт бодис агуулдаггүй, хүний эрүүл мэндэд хоргүй тул хөнжил болгон нөмөрч унтахад тун тохиромжтой илч ихтэй, хөлс чийгийг гадагшлуулдаг хүйтэнд дулаан, дулаанд сэрүүн, үнэр дардаг, галд тэсвэртэй, цахилгаанждаггүй зэрэг хүний эрүүл мэндэд ашиг тустай 15 нэр төрлийн шинж чанарыг агуулсан байдагийг “Явуухай” компанийнхан ярьж байна. Тус ХХК нь хонины 100 хувь органик ноосоор хөнжил, хүүхдийн өлгий, дэр зэрэг арваад нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг аж. Тэд энэ үзэсгэлэнд өөрийн үйлдвэрийн Явуухай нэрийн хөнжлөө 39,900-59,900 мянган төгрөгөөр борлуулж байна.
“Уянга цогт Амгалан” ХХК-ны морин хуур, ятга, ёочин, хийл, мандалин, “Хас гоёл”-ын уран гартай дархчуулын алт, мөнгөн эдлэл, бэлэг дурсгал, үхрийн тойгны тосоор хийсэн ванны “Ялгуун” бөмбөлөг, “Эко байгаль трейд”-ийн эртний танил Орос үнэртнүүд, Монгол үндэсний авдар 20-45 мянга, ширээ сандал 45 мянган төгрөг гээд зөвхөн “Цагаан сар – Ёндоотой экспо”-гоос харж болох чамин содон барааг худалдан авч болох нь ээ.

2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг У
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
