Энэ сарын 20-нд хууль, эрх зүйн зөвлөгөө үнэгүй өгнө

2017 оны 02-р сарын 16 өдөр, 15 цаг 49 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас  Монголын Өмгөөлөгчдийн холбоотой хамтран иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх өдөрлөгийг энэ сарын 20-нд зохион байгуулах гэж байна. Уг өдөрлөг  “Дүнжингарав”, “Мишээл”, “Драгон”-д байрлах нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвд  болно.

2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласантай холбогдуулан нийслэлийн харьяа хэлтэс,  агентлагууд төлөвлөгөө боловсруулан үе шаттайгаар ажиллаж байна. Үүний нэг жишээ болох хууль, эрх зүйн  үнэгүй зөвлөгөө өгөх дээрх арга хэмжээг сар бүр тогтмол зохион байгуулах юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх