Өнөөдөр улаан хулгана өдөр

2017 оны 02-р сарын 18 өдөр, 08 цаг 10 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
hulgana

-Аргын тооллын 2 сарын 18. Бямба (Санчир) гараг /2017/
-Билгийн тооллын 22, улаан хулгана, суудал ус, мэнгэ 7 улаан, эрхтний тэнгэрт-15 од, түлэхийн барилдлагатай өдөр. Хур ус-19:30.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:53-18:19.
-Өдрийн сайн цаг: Хулгана(23:40-01:40), үхэр(0140-0340), туулай(0540-0740), морь(1140-1340), бич(1540-1740), тахиа(1740-1940) болой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад эд, идээ элбэгшин эрхэм сайн. Гэвч морь, хулгана, үхэр, гахай жилтнээ цээртэй.
-Луу, бич, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Үсэг, зурхай, урлахуй ухаанд суралцах, хатуу үйл, насны буян бүтээх, эд мал авах, худаг гаргах, хот байшин барих, шинэ барилгыг ашиглалтанд оруулах, худалдаа хийх, гэрлэх, тустай үйлийг бүтээхэд сайн. Элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвээс зохистой. Төлөг тавих, морь уралдуулах, нохой тэжээх, хүүхэд үрчлэн авах, улаан идээ авах, хутга мэс ирлэх, архи уух, замд гарах, бэр авах, үхэгсдийн үйлд муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.

Зурхайч Д.Цогтбаатар 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх