Өнөөдрийн дорны зурхай

2017 оны 02-р сарын 19 өдөр, 08 цаг 20 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

-Аргын тооллын 2 сарын 19. Ням (Адьяа) гараг /2017/
-Билгийн тооллын 23, улаагчин үхэр, суудал уул, мэнгэ 6 цагаан, гар од-16 од, түлэхийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:51-18:21.
-Өдрийн сайн цаг: Бар(0340-0540), туулай(0540-0740), могой(0940-1140), бич(1540-1740), нохой(1940-2140), гахай(2140-2340) болой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад алдар, төгс жаргалантай маш сайн. Гэвч хонь, бар, туулй жилтнээ цээртэй.
-Могой, тахиа, үхэр, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь жилтнээ сөрөг муу.
-Замд гарах, бурхан шүтээн амилуулж ном уншуулах, хот тохижуулах ажил, гэр оронд өлзийтэй юм хийж бүтээх, их хүмүүн тушаал нэмэх, хурим хийх, цэцэг жимс тарих, мал адгуус сургах, эм найруулах, эрдэм ном сургах, лам болох, буяны үйл, мал зарах, худалдаа хийх, хатуу үйл үүсгэвэл сайн. Элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвээс зохистой. Өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, урлан бүтээх, дархлах, эрдэм ухаанд суралцах, цэрэг хөдөлгөх, шинэ малгай, хувцас өмсөх, орон байшингийн суурь тавих, шинэ гэр барих, хүн мал самнах, ханах, төөнөх, бэрийн үйл, үхэгсдийн үйл, шинэ дээл эсгэх, худаг малтах, мал худалдах, арилжаа хийхэд муу. Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд.

Зурхайч Д.Цогтбаатар 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх