Улсын аварга малчин Г.Ансай
21 аймаг, нийслэлээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ирүүлсэн материалыг 75 шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэж, 103 малчныг “Улсын аварга малчин”, 5 малчныг “Улсын хошой аварга”, 5 саальчныг “Улсын аварга саальчин”, 5 фермерийг “Улсын аварга фермер”, 12 аж ахуйн нэгжийг “Улсын аварга тариаланч хамт олон”, 21 иргэнийг “Улсын аварга тариаланч”-аар Засгийн газраас шалгаруулсан. Энэ өдрүүдэд эрхэм хүндтэй энэ шагналыг УИХ, Засгийн газрын гишүүд гардуулж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ сарын 19-ний ням гаригт Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажиллаж “Улсын аварга малчин”, “Улсын тэргүүний тариаланч”, “Улсын аварга тариаланч хамт олон” шагналыг гардууллаа.
Энэ өдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Улсын аварга малчин”-аар шалгарсан Сэлэнгэ аймгийн Мандал сумын малчин Г.Ансай, Баянгол сумын малчин Ц.Булган, Жавхлант сумын малчин Т.Цэрэнсодном, Ерөө сумын малчин Х.Балдандорж нарын хотонд зочилж, шагналыг гардуулсан юм.
Улсын аварга тариаланч хамт олноор шалгарсан “Өглөгчийн хэрэм” ХХК-ийн захирал Ц.Энхжаргал
Мөн “Улсын аварга тариаланч хамт олон”-оор шалгарсан Дархан-Уул аймгийн Хонгор сумын “Өглөгчийн хэрэм” ХХК, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Их шинэстэй” ХХК болон улсын аварга тариаланчаар тодорсон Дархан-Уул аймгийн Хонгор сумын аварга тариаланч Б.Жаргалсайхан нарт Засгийн газрын шагналыг гардуулан өглөө. Аваргын болзол хангасан малчид, иргэд, тариаланчид, хамт олонд цом, тэмдэг, үнэмлэх, өргөмжлөл, улаан халз бүхий 5 ханатай гэр бэлэглэж байна
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумаас шалгарсан шилдгүүдэд шагнал гардуулна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.


Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
