Монголын Үндэсний Хүмүүнлэгийн Хорооноос санаачлан зохион байгуулж буй “1000 ахмадаа баярлуулъя” төсөл өнөөдөр Чингэлтэй дүүрэгт нээлтээ хийлээ. Уг арга хэмжээний нээлтэнд тус дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Монголын Үндэсний Хүмүүнлэгийн Хорооны төслийн удирдагч, гүйцэтгэх захирал С.Пүрэвсүрэн, Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч Н.Амартүвшин нар оролцлоо.
Төслийн эхний ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн 108 ахмадуудад сар шинийн тавгийн идээ, цагаан идээ гардуулсан юм. Улмаар төсөл цааш үргэлжилж нийслэлийн бүх дүүргийн ахмадуудын төлөөллийг баярлуулах зорилготой аж.
“Ахмадууд бол залуу үе бидний оршин тогнох үндэс юм, та бүхний үлгэр дуурайлал ах захаа хүндлэх ёс, хүн хүнээ хайрлах арга ухааныг залуу хойчдоо өвлүүлэхийн тулд нийгмийг зөв зүйлд уриалан дуудах үүднээс бид өнөөдрийн арга хэжээг зохион байгуулж байна” хэмээн Монголын Үндэсний Хүмүүнлэгийн хорооны төслийн удирдагч С.Пүрэвсүрэн хэллээ.
Энэхүү сайн үйлсийн төслийг дэмжин Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн холбоо, АПУ ХК, Өгөөж чихэр боов ХХК, ТЭСО корпораци, Чингэлтэй дүүргийн засаг даргын тамгын газар хамтран хэрэгжүүллээ.










URL: http://www.fact.mn/307313.html

Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
