Зая Гэгээнтэний номын айлдварыг сонсож, заслаа хийлгэж болно

2017 оны 02-р сарын 23 өдөр, 15 цаг 14 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
aaaaaaaaaaaaaaaaaaaaaa
Зая Гэгээнтэний Гүшог дацан хийд “Элеганс Эвэнт” хамтран 2017 оны гуравдугаар сарын 05  буюу Шинийн 8-ны Билэгт сайн өдөр Буянт-Ухаа Спорт цогцолборт “ЗАЯ ГЭГЭЭНТЭНИЙ номын айлдвар” нэртэй шашны арга хэмжээг зохион байгуулахаар болжээ.  Энэ өдөр Зая Гэгээнтэн сүсэгтэн олон шавь нартайгаа золгож, айлдвар сургаалиа айлдан өөрийн аравнайлсан арц, рашаан, арвай тэргүүтнийг түгээж, Гүшог дацан хийдийн лам хуврагууд “Алтан унжлагат гал тахиа” жилийн засал ном хурах аж.
Уг хурал номонд номын дээд болох Итгэл, Ганданлхавжаа, Дашчиварын сан, Манал, Цагаан Дарь Эх, Ногоон дарь эх, Цагаан шүхэрт, Ширнэн эдгээр заслын найман номыг уншин буян хишгийн даллага дуудна.
Мөн шашны арга хэмжээнд МУГЖ С.Батсүх, МУГЖ Г.Батбаяр, МУГЖ С.Эрдэнэцэцэг нар ая дуугаа өргөнө.
Сүсэгтэн олон та бүхэн даллагын ууттайгаа ирээрэй.
Утас: 99120480, 88097557, 90103000

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх