Өнөөдөр Сангийн яам, Татварын Ерөнхий газар хамтран “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль”-ийн хэрэгжилтийн талаар болон татварын бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд Татварын Ерөнхий газрын дарга Л. Зориг, Сангийн яамны Төсвийн бодлого төлөвлөлтийн газрын Төсвийн орлогын хэлтсийн дарга Б.Алтанзул, Татварын Ерөнхий газрын Татварын орлогын газрын дарга Д.Цогтжаргал нар оролцлоо.
ТЕГ-ын дарга Л.Зориг 2017 оны эхний хоёр сарын ТЕГ-ын үйл ажиллагааны тайлан болон НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилтийг танилцууллаа. Хоёрдугаар сарын 22-ны өдрийн байдлаар НӨАТ-ын тухай хуулийн дагуу төлсөн татварын 20 хүртэлх хувийг буцаан олголт 96 хувийн гүйцэтгэлтэй байна. Үлдсэн дөрвөн хувь нь нэгдсэн системд 131313 тусгай дугаарын утсаар бүртгүүлсэн болон Монгол банкнаас дансны мэдээлэл зөрсөн гэсэн шалтгаанаар гүйлгээ буцсан иргэд юм.
Дээрхи иргэдийн цахим төлбөрийн баримтын системд хувийн мэдээллээ шинэчлэх хугацааг хоёрдугаар сарын 25-ны өдрийг хүртэл сунгаж, гар утсаар мессэж хүргэх, харьяа Татварын албадаар дамжуулан утсаар мэдээллээ шинэчлэхийг мэдэгдэх зэрэг шат дараатай арга хэмжээнүүдийг авч байна.
Нэгдсэн системд мэдээлэл нь алдаатай, дутуу орсон шалтгаанаар НӨАТ-ын урамшууллаа аваагүй байгаа иргэд яаралтай мэдээллээ шинэчлэн урамшууллаа авах нь дараа жилүүдэд хуулийн хэрэгжилтийг саадгүй явуулах ач холбогдолтойг ТЕГ-ын дарга Л.Зориг онцоллоо. 
Энэ оны нэгдүгээр сарын НӨАТ –ын орлого хураалт 104,3 хувийн гүйцэтгэлтэй байлаа
Татварын алба 2016 онд улсын төсөвт 1’565.4 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлсний 35.4 хувь буюу 555.2 тэрбум төгрөгийн орлого нэмэгдсэн өртгийн албан татвараар төвлөрсөн байна. Энэ нь 2015 оны 485.4 тэрбум төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын орлогын гүйцэтгэлтэй харьцуулахад 70.0 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.
Энэ оны 01 дүгээр сард улсын төсөвт нэмэгдсэн өртгийн албан татвараар 54.9 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлэхээс 57.2 тэрбум төгрөг төвлөрүүлж 104.3 хувийн гүйцэтгэлтэй, 02 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар улсын төсөвт 105.0 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 96.6 тэрбум төвлөрүүлж 92.0 хувийн гүйцэтгэлтэй байна.
Үүрэн холбооны операторууд НӨАТ-ын хуулийг сайн хэрэгжүүлж байна
НӨАТ-ын хуулиар нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх босгыг нэмэгдүүлсэн хэдий ч борлуулалтын орлогын хэмжээ нь 50.0 сая төгрөг ба түүнээс дээш төгрөгт хүрч суутган төлөгчөөр 2’856 татвар төлөгчшинээр нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгэгдсэн бөгөөд”Номин тав трейд” ХХК, “Мобиком корпораци”ХХК, “Монос-Улаанбаатар”ХХК, “Петростар” ХХК, “Сонгинохангай” ХХК,”Моннидер” ХХК, “Юнител” ХХК, “Төрийн банк” ХХК-ийн 212-р тооцооны төв, “Алтанжолоо трейд” ХХК, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК зэрэг татвар төлөгчид хуулийг хэрэгжүүлэн төлбөрийн баримтын мэдээллийг нэгдсэн системд тогтмол илгээж хэвшсэн байна.
Мөн хууль хэрэгжсэнээр бизнес эрхлэгч 38’825 татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээд стандартын шаардлага хангасан бүртгэлийн машин, цахим системд холбогдож, мэдээллээ төлбөрийн баримтыннэгдсэн системд илгээсэн байна.
19 удаагийн сугалааны тохиролоор 89’631 иргэнд 3.7 тэрбум төгрөгийн сугалааны урамшуулал олгожээ
2016онд татвар төлөгч иргэдцахим төлбөрийн баримтын системд 203.0 сая ширхэг худалдан авалтын баримт бүртгүүлсэн татвар төлөгчдөөс 19 удаагийн сугалааны тохиролоор 89’631 иргэнд 3.7 тэрбум төгрөгийн сугалааны урамшуулал олгосон байна. Үүнд:
НӨАТ-ын буцаан олголт 96 хувьтай байна
Монгол банкинд хуульд заасан буцаан олголтын нөхцөл, шаардлага хангасан 507’377 татвар төлөгч иргэний 35.1 тэрбум төгрөгийн гүйлгээ хийлгэх хүсэлт хүргүүлснээс 2017 оны 02 дугаар сарын 22-ны байдлаар 484’945 татвар төлөгч иргэнд 34.4 тэрбум төгрөгийн буцаан олголтыг олгосон нь мөнгөн дүнгээр нийт буцаан олголтын 96.0 хувийн гүйцэтгэлтэй байна. Үүнд:
Иргэдэд буцаан олгох 1,2 тэр бум төгрөг үлджээ
Нэгдсэн системд төлбөрийн баримтаа 131313 тусгай дугаарын утсаар бүртгүүлсэн 0.5 тэрбум төгрөгийн буцаан олголт авах 113’795 татвар төлөгч иргэн мөн Монгол банкнаас гүйлгээ буцсан буцсан 0.7 тэрбум төгрөгийн буцаан олголт авах 19’418 татвар төлөгч иргэний мэдээллийг 2017 оны 02 сарын 25-ныг дуустал хувийн мэдээлээ залруулан буцаан олголтоо авах боломжтой талаар сануулсан мессежийг Скайтелийн 6’217, Жимобайлын 13’953, Юнителийн 50’011, Мобикомын 27’000 нийт 97’181 хэрэглэгчдэд хүргүүлээд байна. 

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
