Шилдэг бизнесмэнүүд “Их хатад” цэнгүүний зочдод супер шагналууд амласаар байна

2017 оны 03-р сарын 06 өдөр, 12 цаг 29 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
hatad
Монголын Маркетинг Менежмэнтийн хүрээлэн Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Их хатад” хүндэтгэлийн цэнгүүнийг зохион байгуулсаар уламжлал болжээ. Энэ жилийн хувьд Зууны манлай бүжиг дэглээч Сэвжидийн нэрэмжит “Сэвжид” сантай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд цэнгүүний  ивээн тэтгэгчид болох үндэсний шилдэг брэнд, шилдэг бизнесмэнүүд зочдын дундаас азтанууд шалгаруулж, СУПЕР ШАГНАЛ гардуулахаар өөр өөрийн брэнд болсон бэлгүүдээ амлаж эхэлжээ.
Тухайлбал, “ХОС БИЛГҮҮН ЗУЛ” ХХК-ийн хамт олон европ жимсний тун гоёмсог, чанарлаг цуглуулгыг нэг азтанд өгөхөөр амлалаа. Тэгвэл “ИХ ХАТАД” хүндэтгэлийн цэнгүүний СУПЕР АЗТАН хоёр бүсгүйг “ХҮЧИТ МОРЬТОН” ХХК 100% хөнгөлөлттэй аяллын эрхийн бичгээр мялаах бөгөөд бусад зочдод 10% хөнгөлөлттэй бонус карт бэлэглэхээр шийджээ.

Мөн “ЦЭЦЭГСИЙН ХОТХОН” хүндэтгэлийн цэнгүүнд ирсэн ээжүүдэд сарнай бэлэглэж, СУПЕР АЗТАН эмэгтэйд та бүгдийн урьд нь хэзээ ч харж байгаагүй өвөрмөц цэцэгсийн баглааг бэлэглэх аж. Түүнчлэн хүндэтгэлийн цэнгүүний бүх зочдыг “Оюу спа” салонд 50% хөнгөлөлттэй үйлчлүүлэх эрхийн бичиг хүлээж байгаа бөгөөд нэг СУПЕР АЗТАН-г жилийн турш ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үйлчлүүлэх эрх хүлээж байгаа аж. “Их хатад”-ын гэнэтийн бэлгүүд үүгээр ч бас дуусахгүй ээ. “Mei-Ko beauty and Spa Center”-ийн байгуулагч Дарханцэцэг бүх зочдод 50% хөнгөлөлтийн карт бэлэглэж, СУПЕР АЗТАН нэг эмэгтэйд жилийн турш үнэ төлбөргүй үйлчлэх эрхээр мялаана.

Мөн “Ханбатгүн” Уламжлалт, сэргээн засах эмнэлгийн хамт олонi “ИХ ХАТАД” хүндэтгэлийн цэнгүүнд оролцсон зочдыг 50% хөнгөлөлттэйгээр эмчилгээний массажинд орох бонус картаар мялаахаар шийдсаэн бөгөөд мөн л СУПЕР АЗТАН бүсгүйг жилийн туршид Ханбатгүн эмнэлэгт сонгосон эмчилгээгээ хийлгэх эрхийн эзнээр тодруулахаа амлалаа. Тэгвэл “ЛОТУС” боловсролын төвийн хамт олон “ИХ ХАТАД” хүндэтгэлийн цэнгүүний СУПЕР АЗТАН-д тун өвөрмөц хийцтэй буян хишгийн авдраар мялаах гэнэ шүү.
Түүгээр ч зогсохгүй, уг хүндэтгэлийн цэнгүүний ивээн тэтгэгч MONTI брэндийн хамт олон ч бас хэний ч санаанд оромгүй гэнэтийн бэлгийг бүсгүйчүүддээ бэлтгээд 3 дугаар сарын 8-ны өдрийг хүлээж байгаа аж.

Дашрамд дуулгахад, “Их хатад” хүндэтгэлийн цэнгүүн Мартын 8-ны өдрийн 18:00 цагт Баянгол ресторанд болно. Та бүхэн ээждээ, эгчдээ, ханьдаа, магадгүй бас охин дүүдээ хэзээ ч мартагдашгүй нэгэн үдшийг бэлэглэхийг хүсвэл 91399993, 94052992, 70115775 утсаар холбогдож, “Их хатад” цэнгүүний урилгыг аваарай.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх