Хилийн боомтууд маргааш амарна

2017 оны 03-р сарын 07 өдөр, 15 цаг 27 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
hil boomt_700

Монгол, БНХАУ-ын хилийн автозамын боомтууд маргааш буюу 3 дугаар сарын 08-нд  амрах юм байна.

Учир нь маргааш Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож, бүх нийтээр амрах юм. “Монгол-Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дөрөвдүгээр зүйлийн гурав дахь хэсэгт заасны дагуу нийтээр амрах баярын өдрүүдэд автозамын хилийн боомтуудыг түр хаана. Харин энэ өдөр олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх