МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдын асуудлыг хэлэлцжээ. Дэд сайдын суудалд н.Төмөрчулуун, Зам тээврийн сайд асан Н.Төмөрхүү, УИХ-ын гишүүн асан Д.Загджав нарын хүний нэр яригдаж байсан ч УИХ-ын гишүүн асан Д.Загджавын нэрийг тус яамны дэд сайдад нэр дэвшүүлэхээр болсон байна. Уг нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдад Зам тээврийн сайд асан Н.Төмөрхүүгийн нэр хүчтэй яригдаж байсан. Дэд сайд болно гэж намынхан нь ч ярьж байсан юм. Гэвч Н.Төмөрхүү нь Ерөнхий сайдын Улс төрийн албаны зөвлөхөөр ажиллах болсоноор дэд сайдын марафонд оролцох боломжгүй болжээ. Тиймээс н.Төмөрчулуун нарын гурван хүн өрсөлдсөнөөс Удирдах зөвлөл хуралдаж, Д.Загджавын нэрийг дэвшүүлэхээр болсон байна.
Засгийн газар ирэх долоо хоногийн хуралдаанаар МАН-ын Удирдах зөвлөлийн дээрх шийдвэрийг баталгаажуулж Д.Загджавыг дэмжиж Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар томилох бололтой.
Сануулахад, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Х.Бадамсүрэнг 2016 оны арваннэгдүгээр сарын 24-нд “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар томилсон. Түүнээс хойш уул уурхай, хүнд үйлдвэрийн салбар дэд сайдгүй ажиллаж байна.
Б.Анир

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
