Өнөөдөр улаагчин тахиа өдөр

2017 оны 03-р сарын 11 өдөр, 08 цаг 00 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

-Аргын тооллын 3 сарын 11. Бямба (Санчир) гараг /2017/
-Билгийн тооллын шинийн 14, улаагчин тахиа, суудал шороо, мэнгэ 4 ногоон, их морь-9 од, түлэхийн барилдлагатай өдөр. Лус тахихад сайн. Өндөр гэгээний дүйцэн өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:13-18:51.
-Өдрийн сайн цаг: Хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад эд олох, төгс жаргалан болох сайн. Гэвч туулай, гахай, хулгана, үхэр жилтнээ цээртэй.
-Үхэр, могой, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Хувраг тойн болох, мал худалдах, хот тохижуулах ажил, замд явах, насны буян бүтээх, эд мал авах, худаг гаргах, мод суулгах, хот байшин барих, мэргэ төлгө тавих, эм найруулах, хатуу үйл үүсгэвэл сайн. Элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвээс зохистой. Үзмэр үзэх, мал агтлах, нууц зөвлөгөөн, хурим найр хийх, гуйлга гуйх, бэрийн үйл, ном номлох, сонсох, үр тарихад муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.

Зурхайч Д.Цогтбаатар 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх