Арвидахын барилдлагатай өдөр

2017 оны 03-р сарын 12 өдөр, 08 цаг 15 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
nohoi

-Аргын тооллын 3 сарын 12. Ням (Адьяа) гараг /2017/
-Билгийн тооллын шинийн 15, шар нохой, суудал төмөр, мэнгэ 3 хөх, бага морь-10 од, арвидахын барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:11-18:53.
-Өдрийн сайн цаг: Бар(03:40-05:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад өлзийтэй төгс сайхан болох. Гэвч луу, бар, туулай жилтнээ цээртэй.
-Морь, бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу жилтнээ сөрөг муу.
-Гэр барих, шүтээн босгох, равнайлах, хишиг даллага авахуулах, гэр оронд өлзийтэй юм хийж бүтээх, их хүмүүн тушаал нэмэх, хурим хийх, цэцэг жимс тарих, мал адгуус сургах, эм найруулах, сургуульд орох, буяны үйл, хөлсний ажилчин авах, урлах үйлд суралцах, чуулган хийх, ном заалгах, бурханд залбирах, ан гөрөө хийх, идээ, хувцас олох, худалдаа наймаа хийх, өглөг өгөх, хөрөнгө оруулах, буян хишгийн даллага, шид бүтээл үүсгэхэд сайн. Бэрийн үйл, гал тахих, хэрүүл хийх, цэрэгт мордох, нохой тэжээх, орон байшингийн суурь тавих, шинэ гэр барих, хүн мал самнах, ханах, төөнөх, үхэгсдийн үйл, хувцас эсгэх, нүүдэл хийх муу. Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд.

Зурхайч Д.Цогтбаатар 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх