НИЙГЭМ

60 айлын 240 хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгааллаа

2017 оны 03-р сарын 09 өдөр, 18 цаг 19 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
darhan

Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн Хээтэй хорооллын 4-3 дугаар байрны зоорийн давхарт гал гарч байна гэсэн дуудлага энэ сарын 08-ны өдөр тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн албан хаагчид ажиллаж, гал түймрийг унтраан, 4 нас Е, 5 настай Х нарыг гал түймрийн голомтоос гарган аймгийн нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгсөн байна. Аврагчдыг олох үед хүүхдүүд угаартсан байдалтай байжээ. Харин эмнэлэгт хүргэгдсэнээр хоёр хүүхдийн биеийн байдал сайжирч, ар гэрийнхнийхээ асрамжид очсон байна.

Түүнчлэн аврагчид маань тухайн өдөр дээрх хоёр хүүхдийн төдийгүй тус байрны 60 айлын 240 хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгааллаа гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Валютын ханш

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Copyright © 2013