Өнөөдөр Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн Жамбын Батмөнх агсны мэндэлсний 91 жилийн ойн өдөр тохиож байна. Түүний үйл хэрэг, дурсгалыг хүндэтгэн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан болоод МАН-ын Улс төр, намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар нар гэрт нь зочилж, түүний гэргий А.Даариймаад хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “МАН эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдал, эв нэгдлийг ямагт эрхэмлэж ирсэн. Үүний тод илрэл бол Ардчиллыг огтонын хамраас цус гаргалгйүгээр өлгийдөн авч байсан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Жамбын Батмөнх хэмээх энэ эрхэм хүний үйл хэрэг юм. Энэ үйл хэргийг МАН улам бүр бататгасаар ирсэн. Цаашид ч бид үргэлжлүүлсээр байх болно” гэдгээ онцоллоо.
Жамбын Батмөнх агсан 1948 онд МАХН-д гишүүнээр элссэн бөгөөд 1973 онд МАХН-ын Төв Хорооны Шинжлэх ухаан, боловсролын хэлтсийн эрхлэгчээр томилогдон ажиллаж, 1974 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, мөн оны зургаадугаар сард БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга буюу Ерөнхий сайдаар томилогдсон аж. 1984 он хүртэл БНМАУ-ын 13 дахь Ерөнхий сайдаар, 1984-1990 онд АИХ-ын Тэргүүлэгчдийн даргаар буюу Төрийн тэргүүнээр ажиллажээ.

Ж.Батмөнх агсан Монголд ардчиллыг хөгжүүлэх, улс орныг зах зээлийн харилцаа, олон намын тогтолцоонд шилжүүлэх явдалд эрх баригч намын болон төрийн тэргүүний ухаалаг бодлого явуулсан бөгөөд үүнийг нь ардчиллын алтан хараацайнууд ихээхэн үнэлж дурсдаг билээ.
1997 онд түүнийг насан эцэслэсний дараа МУИС-ийн ЭЗДС-ийн өмнөх талбайг түүний нэрэмжит болгож, гэрэлт хөшөөг нь босгож мөнхжүүлжээ. Мөн төрсөн нутаг Хяргас сумын төвд нь 2009 онд гантиг чулуун дээр дүрийг нь сийлсэн гэрэлт хөшөөг нутгийнхны хөрөнгөөр босгосон байдаг.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
