Менингококкт халдвар
Бага насны 1 ой 6 сартай хүүхдээс илэрсэн байна. Иймээс энэ өвчний талаарх мэргэжлийн зөвлөгөөг хүргэж байна.
Менингококкын халдвар нь арьсан дээрх өвөрмөц зөв биш хэлбэртэй хэмжээ нь ижилгүй цусархаг тууралт болон тархины зөөлөн бүрхүүл, тархины эдийн үрэвслээр илэрдэг нянгийн гаралтай амьсгалын замын цочмог халдварт өвчин.
Менингококкын халдвараар 19 хүртэлх насны хүмүүс тэр дундаа 6-36 сар хүртэлх насны хүүхдүүд зонхилон өвчилдөг байна. Агаар дуслын замаар өвчтэй хүнээс хүнд дамждаг халдвар юм.
Өвчний эх уурхай нь:
· Менингитийн халдвараар өвдсөн хүн
· Хамар залгиурын үрэвслээр өвчилсөн хүн
· Нян тээгчид: насанд хүрэгчдийн 5-10 хувь нь эрүүл нян тээгчид байдаг ба тэдгээрийн халдвар тээх дундаж хугацаа 9-10 сар
МЕНИНГОКОККЫН ХАЛДВАРЫН ҮЕД ИЛРЭХ ШИНЖ ТЭМДЭГҮҮД
· Гэнэт өндөр халуурах
· Бөөлжих
· Ядарч сульдах
· Цочромтгой болох (хурц гэрэл, дуу чимээ зэрэгт)
· Цусархаг тууралт гарах
· Толгой, үе мөчөөр хүчтэй өвдөх
· Хоолонд дургүй болох
· Бага насны хүүхдэд гэдсээр өвдөх 1-2 удаа шингэн суулгах зэрэг ерөнхий хордлогын шинжээр эхэлж, 1-2 хоногт эмнэл зүйн сонгомол шинжүүд тод илэрнэ.
ЭМЧИЛГЭЭ
Менингококкт халдвар гэж оношлосон тохиолдолд эмнэлгийн тусламж үйлчилгээний шатлалыг үл харгалзан эмчилгээг шууд эхлэх ёстой юм. Хөнгөн дунд хэлбэрийн үед анхны тусламжийг үзүүлэн зөөвөрлөнө.
Менингококкийн халдвараар өвчилсөн өвчтөнг ямар ч тохиолдолд халдвартын эмнэлэгт тусгаарлаж эмчилнэ.
Хайрсан, шарсан хоол болон янз бүрийн хүчтэй амтлагчаас бусад хоолыг хориглохгүй хэрэглэдэг байна. Өөрөө хооллож чадахгүй тохиолдолд ходоодны хаймсуураар, эсвэл судсаар хооллоно. Өвчний цочмог үеийг намдтал хэвтрийн дэглэм сахиулах ёстой аж.
МЕНИНГОКОККЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ
· Хамар хоолойн цочмог болон архаг үрэвслийг мэргэжлийн эмчийн зааврын дагуу бүрэн эмчлүүлэх
· Өглөө босоод, орой унтахын өмнө бүлээн ус, сармис, нимбэг, царвангын уусмалын аль нэгээр хоолойгоо тогтмол зайлах
· Менингококкт халдварын эсрэг вакцинд хамрагдах
· Өрөө тасалгааг агааржуулах, өдөр бүр чийгтэй цэвэрлэгээг хоёроос доошгүй удаа хийх
· Биеийн дархлааг сайжруулах, витаминаар баялаг хоол хүнс хэрэглэх
· Улиралд тохируулан дулаан хувцаслах, хүйтэн сэрүүний улиралд малгай, ороолт, бээлийг заавал өмсөх

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
