ИТБ” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн энэ жил 51 дэх удаагаа Берлин хотноо амжилттай зохион байгуулагдав. Үзэсгэлэнд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Элчин сайд Ц.Болор, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын зөвлөх Д.Гансүх, Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх тэргүүтэй төлөөлөгчид оролцов.
Энэ жилийн үзэсгэлэнд дэлхийн 186 орны 10.000 гаруй аж ахуйн нэгж, компаниуд оролцсон бөгөөд монголын найман аж ахуйн нэгж, Нийслэлийн аялал жуулчлалын газар монголын талбайд танилцуулга хийв.

Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр ХБНГУ-ын Холбооны Эдийн засаг, эрчим хүчний яамны парламентын Төрийн нарийн бичгийн дарга Ирис Глайке, Берлин хотын дарга ноён Михайл Мюллер, Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Талеб Рифай, “Мессэ Берлин” компанийн дарга Кристиан Гёке, ХБНГУ-ын Аялал жуулчлалын холбооны Ерөнхийлөгч Михайл Френцэл, ХБНГУ-ын аялалын холбооны Ерөнхийлөгч Норберт Фийбиг нар монголын үзэсгэлэнгийн талбайгаар зочилж, монголын талын төлөөлөгчидтэй уулзаж ярилцсан нь чухал арга хэмжээ боллоо.
“Монголын аялал жуулчлалын холбоо”-ноос уг үзэсгэлэнд нэгдсэн зохион байгуулалттайгаар оролцсон бөгөөд аялал жуулчлалын салбарын төлөөлөл болох МИАТ ХХК, “Ger to ger”, “Great Chinghis Expedition”, “Tsolmon Travel”, “Juulchin”, “New Juulchin”, “Nature Tour”, “Ar Mongol Travel”, “Star Mongolia” зэрэг аж ахуйн нэгж оролцов.
Жил бүрийн “ИТБ” үзэсгэлэнгийн үеэр “ИТБ Конгресс” зохион байгуулагдаж, салбарын мэргэжилтнүүд аялал жуулчлалын салбарт гарч буй шинэлэг санал санаачилга, хүндрэл, цаашдын төлвийн талаар хэлэлцдэг. Энэ үеэр мөн Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас “Тогтвортой аялал жуулчлал ба Торгоны зам дагуух нутгийн иргэдийн оролцоо” сэдэвт Торгоны замын сайд нарын 7 дугаар уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтад БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Монгол Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, БОАЖ-ын сайдын зөвлөх Д.Гансүх нар оролцож, үг хэлэв.

Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
