Хаврын улс төрийг “Ардын их хурал” хөдөлгөөнийхөн эхлүүлнэ

2017 оны 03-р сарын 15 өдөр, 14 цаг 58 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
urialga

Жил жилийн хаварт давалгаалдаг улс төрийн акцийг энэ жилийн хувьд “Ардын Их Хурал” хөдөлгөөнийхөн эхлүүлэх нь бололтой. Тус хөдөлгөөнийхөн ирэх пүрэв гаригт буюу гуравдугаар сарын 16-ны өдөр  төрийн тогтолцоонд суурь өөрчлөлт хийх асуудлаар төрийн бус байгууллага, залуу-дунд-ахмад үе, эрдэмтэн судлаачдыг оролцуулсан зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах гэж байна.

“Ардын их хурал” хөдөлгөөнөөс Ардын Их Хурал болон Улсын Бага Хурлаас бүрдэх хоёр танхимтай парламентын тогтолцоог бий болгосноор одоогийн төрийн байгуулалт, засаглалаас үүдэн гарч байгаа нийгэм, улс төрийн олон бэрхшээлийг шийдэх боломжтой хэмээн үзэж байгаа юм. Иймд уг асуудлыг олон талаас нь шат дараатай хэлэлцүүлж, хэрэгжүүлэхийг уг уулзалтаар зорьж буй ажээ.

Тус хөдөлгөөнийхөн ард олонд эрх мэдэл олгохын тулд илүү эрчимтэй ажиллаж, өнөөгийн төрийн тогтолцоог өөрчлөхийн тулд Үндсэн хуулийн хүрээнд тайван замаар тэмцэнэ гэж зорилгоо танилцуулж байсан. Түүнчлэн Үндсэн хуульд нэн даруй өөрчлөлт оруулах, иргэн хүний эрхийг дээдэлсэн, олигархиудын эрхийг хязгаарласан заалт оруулахын төлөө ажиллана гэдгээ ил тод зарлаад байгаа. Тус хөдөлгөөнөөс зохион байгуулах уулзалт  Монголын залуучуудын холбооны хурлын танхимд болно.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх