Өнөөдөр хар бар өдөр

2017 оны 03-р сарын 16 өдөр, 07 цаг 20 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
bar

Аргын тооллын 3 сарын 16. Пүрэв (Бархасвад) гараг /2017/
-Билгийн тооллын 19, хар бар, суудал мод, мэнгэ 8 цагаан, салхины эх-14 од, хотол чуулганы барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:03-18:58.
-Өдрийн сайн цаг: Хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад сайн ерөөлт, бодийн төрөл олох, сайн хүнтэй учрах сайн. Гэвч бич, үхэр, луу, хонь, нохой, тахиа жилтнээ цээртэй.
-Морь, бар, туулай жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, үхэр, луу, хонь, нохой жилтэн сөрөг муу.
– Санасан хэрэг бүтнэ. Цацал өргөх, эм найруулах, төрөл садан бололцох, ном эхлэн заалгах, худаг малтах, үхэгсдийн үйл, мал худалдахад муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.

Зурхайч Д.Цогтбаатар 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх