Нью-Йорк хотноо 2017 оны 3 дугаар сарын 13-нд ажлаа эхэлсэн НҮБ-ын Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 61 дүгээр чуулганд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг тэргүүтэй Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид оролцож байна.

Тус комиссын энэ удаагийн чуулган “Эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхжуулалт” хэмээх ерөнхий сэдвийн дор болж буй онцлогтой.
Чуулганы “Дэлхийн эмэгтэйчүүдийн дөрөвдүгээр бага хурлын Бээжингийн үйл ажиллагааны хөтөлбөр, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 23 дугаар тусгай чуулганы төгсгөлийн баримт бичгийн хэрэгжилтийн тухай” Ерөнхий хэлэлцүүлэгт Дэд сайд С.Мөнгөнчимэг үг хэлэв.
Тэрээр Монгол Улсын Засгийн газраас эмэгтэйчүүдийг чадавхжуулах, жендэрийн тэгш байдлыг хангах, түүний дотор тэднийг эдийн засгийн хувьд чадавхжуулах, ажлын байраар хангах бодлого, арга хэмжээг тасралтгүй авч ирснийг онцлон дурдав.
Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид “Төр ба хувийн хэвшил дэх цалин хөлсний ялгаа” сэдэвт Сайд нарын дугуй ширээний ярилцлага, “Ажил хөдөлмөрийн өөрчлөгдөн байгаа орчинд эмэгтэйчүүдийг эдийн засгийн хувьд чадавхжуулахын тулд түншлэлийг хөгжүүлэх нь” сэдэвт Өндөр түвшний хэлэлцүүлэгт тус тус үг хэлж оролцлоо.
Чуулган 2017 оны 3 дугаар сарын 13-24-нд үргэлжилнэ.


Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
