Засгийн газрын гишүүн БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол, нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр болон харьяа агентлагийн газрын дарга, бусад албаныхан өнөөдөр Баянзүрх дүүрэгт ажиллав. Тэд дүүргийн өнөөгийн нөхцөл байдлын талаар болон цаашид тулгамдаж буй асуудлуудын талаар ярилцаж, санал солилцлоо.
Нийслэлийн хүн амын 30 гаруй хувь нь буюу 350 орчим мянган хүн Баянзүрх дүүрэгт оршин суудаг бөгөөд дүүргийн Засаг даргын Тамгын газар нь 65 төрийн албан хаагчаар дамжуулан төрийн үйлчилгээг хүргэж байна.
Тус дүүрэгт 2-5 насны 10 мянга орчим хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжгүй ба улсын сургууль, цэцэрлэггүй 6 хороо байгаа аж. Мөн байгаль орчин, агаарын бохирдлыг бууруулах талаар “Цагаан давааны хогийн цэг”-ийг нүүлгэн шилжүүлэх, “Амгалан” дулааны станцын салбар шугам болон дэд станцын тоог нэмэгдүүлэх зэрэг ажлын талаар тус дүүргийн удирдлагууд албаныханд танилцуулав. Уг асуудалтай танилцсаны дараа БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол болон бусад албаныхан “Цагаан давааны хогийн цэг”-ийн нөхцөл байдалтай очиж танилцсан юм. Энэ үеэр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн Хог хаягдлын бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн С.Аригуун хэлэхдээ “Цагаан давааны хогийн цэг бол хотын зүүн хэсгийнхний хогийг авдаг. Хогийн цэгт жилдээ 500-600 мянган тонн хог буудаг. Төвлөрсөн хогийн цэгийн ойр орчмын айлаас гомдол маш их ирдэг. Хогийн цэгээс гарах үнэр, тоос шороо, хог нь эргэн тойрны орчинд маш сөргөөр нөлөөлөөд байгаа юм. Бидний техник хэрэгслийн хүрэлцээ муу учраас технологийн дагуу хогоо боловсруулж чадахгүй байна. Уг хогийн цэг нь Баянзүрх, Сүхбаатар дүүрэгт ойр учраас богино эргэлтээр олон удаа хог зөөх боломжтой. Энэ нь эдийн засгийн талаасаа эерэг нөлөөтэй байдаг. Тиймээс хогийн цэгийг холдуулах гэхээсээ илүүтэй одоо байгаа энэ газрыг хашаатай болгоод орчин нөхцөлийг сайжруулах талд анхаарах хэрэгтэй байгаа юм” гэлээ.
Засгийн газрын гишүүн БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол “Хог хаягдлын үйлдвэр байгуулах хүсэлтэй гадаадын хөрөнгө оруулагчид байгаа. Одоогоор Австралийн төсөл одоо хэрэгжиж байгаа. Хан-Уул дүүрэгт үйлдвэрээ барих газрынхаа зураг төслийг шийдчихсэн. Хөрөнгө оруулалтаа 100 хувь шийдвэрлээд ажиллаж байгаа. Саяхан Японы хөрөнгө оруулагчидтай уулзсан. Энэ мэт гаднын байгууллагатай хамтарч ажиллаж байгаа. Бид одоог хүртэл өнөө маргаашаа гэх сэтгэлгээгээр амь аргацаасан байдлаар менежментээ хийж байгаа учраас бидний хийж буй ажил урагшлахгүй байна. Тэгэхээр одоо Улаанбааатр хотын орчны бохирдлын асуудал монголчуудын амьдрах нөхцөлийг доройтуулж байгаа тухай бид бүхэн ярьж хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс захирамж гаргаад үүнийг шийдвэрлэх үндэсний хэмжээний хөтөлбөрийг боловсруулж байна. Үндэсний хөтөлбөрт нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ажлын хэсэгт ороод ажиллаж байгаа. Бидний гол зорилго өнөөдөр хэрхэн яаж Улаанбаатар хотын дүүргүүдэд хогны үйлдвэр барих вэ. Жишээлбэл, Баянзүрх, Сүхбаатар гэсэн 2 том дүүргийн хогийг хэрхэн зохицуулах вэ. Хогоо авдаг менежментээ зөв болгох, одоогийн байж байгаа энэ ил задгай хогоо хаядаг байдал, энэ хогтой зэрэгцээд байж байгаа хүн, нохой, шувуу, малыг яах вэ гэдэг асуудлыг ярилцаж төсөл боловсруулаад маш тодорхой ярих хэрэгтэй. Тиймээс хот тохижилтын газар болон энэ асуудлыг хариуцаж байгаа албаныхан төсөл хөтөлбөрийг маш сайн болов” гэв.

Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна

хөөе хог новш зуух пийшин утаа бууруулна гэж худлаа ярихаа боль зүгээр л орон сууцжуулах асуудлаар дорвитой зүйл хийж эхлээчээ үгүй бол зайгаа тавь