Гадаад паспортыг тав болон 10 жилээр олгоно, сунгахгүй

2017 оны 03-р сарын 21 өдөр, 12 цаг 17 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
gadaad

2004 онд Каир хотноо болсон Олон улсын иргэний нисэхийн байгууллагын 12 дугаар уулзалтаас “Машинаар унших паспортын хүчинтэй хугацааг сунгахгүй байх, дардас, резинэн тамгаар сунгасан паспортыг машинаар уншигдах баримт бичиг гэж хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй болох тухай” Протокол гаргасан юм.

Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын иргэд энгийн гадаад паспортынхаа хугацааг сунгуулж гадаадад зорчих нөхцөлд үүнийг нь дэлхийн олон орон үл хүлээн зөвшөөрөх, олон улсын нислэгээр зорчуулахгүй байх, хилээр нэвтрүүлэхгүй эрсдэл үүсч байгаа юм.

Иймд олон улсын стандартад нийцүүлэх зорилгоор Монгол Улсын энгийн гадаад паспортыг чипгүй бол таван жилийн, харин чиптэй энгийн гадаад паспортыг 10 жилийн хугацаатай олгож, дахин сунгалт хийхгүй байхаар тогтов. Засгийн газрын энэхүү тогтоолтой холбоотойгоор иргэдээс авдаг төлбөр хураамжид ямар нэгэн өөрчлөлт орохгүй юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. Герел. Ямар.
     (103.26.195.***)
    2017/03/22 07:44

    Бизнис вэ. Ард тумнээс монго. Олох арга уу. Урьд нь болж. Байсан ягаад одоо вэ. Мал. МАН. Нь

    (0) (0)