Өнөөдөр шар бич өдөр

2017 оны 03-р сарын 22 өдөр, 07 цаг 20 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
bich

-Аргын тооллын 3 сарын 22. Лхагва (Буд) гараг /2017/
-Билгийн тооллын 24, шар бич, суудал ус, мэнгэ 2 хар, элдэв тэнгэртэн-20 од, идэрийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:51-19:07.
-Өдрийн сайн цаг: Хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул билгийн өдөр нь муу болой.
-Луу, хулгана, бич, гахай жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, могой, морь жилтэн сөрөг муу.
-Замд гарах, анд нөхөр болох, шинэ бүтээл гаргах, эрдэм сурах, ураг садан болох, сүмийн тахил тахилга засах, өөрийн амьдралд тустай ажил хийх, мод суулгах, цэцэрлэг байгуулах, туг дарцаг хийсгэх, сайн үйлс үүсгэх, баясгалангийн хурим, газар хагалж тариа тарих, шинээр хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн. Байшин сав дээр гарах, хувцас эсгэх, чимэг оёх, худалдаа хийх, худаг малтах, ажил эхлүүлэх, ном сонсох, гадагш өгөх, үр суулгах, бурхан шүтээн амилуулж ном уншуулахэд муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь.

Зурхайч Д.Цогтбаатар 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх