Онцгой байдлын албаны 200 албан хаагчид Х-ТҮЦ продакшны хамт олон сэтгэлийн бэлэг барилаа

2017 оны 03-р сарын 28 өдөр, 14 цаг 04 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
DSC_9442-702x336

Хошин урлагийн Х-ТҮЦ продакшны хамт олон Зэвсэгт хүчний 96 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Онцгой байдлын албаны 200 албан хаагчид “Төсөөллөөс дээгүүр” тоглолтоо үнэ төлбөргүй үзэх эрх бэлэглэлээ.

Аливаа болзошгүй эрсдэл, гамшиг ослын үед байнгын бэлэн байдалд байж, ард иргэдээ аюул ослоос урьдчилан сэргийлж, авран хамгаалж байдаг Онцгой байдлын албаныг ард иргэд, төр засаг маань үргэлж дэмжиж байх ёстой. Тэр ч үүднээсээ бид Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Онцгой байдлын ерөнхий газрын хамт олонд “Төсөөллөөс дээгүүр” тоглолтоо үнэ төлбөргүй үзүүлж, сэтгэлийн бэлэг барихаар шийдсэн юм хэмээн тус хамтлагийнхан өгүүлсэн.

Онцгой байдлын албаныханд ийнхүү сэтгэлийн бэлэг илгээсэн Х-ТҮЦ хамтлагийнхандаа Онцгой байдлын албаныхаа нэрийн өмнөөс талархал илэрхийлье.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх