Дашнямтай билэгт сайн өдөр

2017 оны 03-р сарын 30 өдөр, 07 цаг 20 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
luu

-Аргын тооллын 3 сарын 30. Пүрэв (Бархасвад) гараг /2017/
-Билгийн тооллын шинийн 3, улаан луу, ус суудал, 3 хөх мэнгэ, гоё хүүхэн-1 од, хүчин төгсөхийн барилдлагатай өдөр. Дашням, лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:35-19:19.
-Өдрийн сайн цаг: Бар(03:40-05:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад эд, мал, баялаг төгөлдөр болно. Гэвч нохой, үхэр, луу, хонь, бич, тахиа жилтнээ цээртэй.
-Хулгана, бич, бар, туулай жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой, үхэр, луу, хонь жилтэн сөрөг муу.
– Цог буяны өдөр тул аливаа үйлд маш сайн. Буяны үйл, үйлс эхлэн, хишиг даллага авах, гэр байшин барих, бэр буулгах, хуврага тойн болох, эд мал авах зэрэгт буян хишиг нэмэх нэн сайн.

Зурхайч Д.Цогтбаатар 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх