Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийг зуун хувь төрөөс бүрдүүлж, цаашдаа тус компанийн засаглал, удирдлагын бүрэлдэхүүнд ажиллах төрийн төлөөллийн тоог нэмэгдүүлэх үүргийг ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат болон ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор нарт өглөө.
УИХ-аар баталсан тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн гэж Цэцэд маргаан үүсч буй энэ цаг үед Засгийн газар дахин хууль зөрчсөнд харамсаж байгаагаа хуульчид илэрхийлсэн байна. ТУЗ-ийг хувьцаа эзэмшигчид томилдог. Тэгвэл хувьцаа эзэмшигчдэд өөрчлөлт ороогүй байхад Засгийн газар ийм шийдвэр гаргасан нь Компанийн тухай хууль болон Үндсэн хууль зөрчсөн бүдүүлэг алхам болсныг тэд онцолж байна.
Харин олон нийт энэхүү мэдээллийг хүлээж авахдаа төдийлөн цочирдсонгүй. “Засгийн газар шүүхийн шийдвэрийг хүртэл уландаа гишгэж, баячуудыг баясгах морин уралдааныхаа хөлд хүүхдийн амийг золиосолж чаддаг юм чинь, энэ зэргийн шийдвэрийг үзэгний үзүүрээр л гаргана” гэж аргаа баран халаглах нь олон байна. Ийнхүү “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийг зуун хувь төрийн томилгоо болгох шийдвэр нь эрх баригчид Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлаа “саалийн үнээнээсээ” босгох гэсэнтэй холбоотой нь илт боллоо.

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
