“Дэлхийн эмч нарын өдөр”-ийг тохиолдуулан Эрүүл мэндийн яам, МЭМАҮЭХ-ноос хамтран “Алтан чагнуур” шагнал гардуулах ёслолын ажиллагааг 7 дахь жилдээ зохион байгууллаа.
Тус шагнал нь эрүүл мэндийн салбарт өөрийн эрдэм мэдлэг, ур чадвараа дайчлан эрүүлийг хамгаалах үйлсэд цаг наргүй зүтгэн ард иргэдийнхээ дунд алтан гартай эмч хэмээн хүндлэгдэж байдаг эмч нартаа ажиллах урам зоригоор тэтгэсэн нэр хүндтэй шагнал юм.
Уг шагналд нийслэл болон хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудаас шалгарсан 60 гаруй эмч нэр дэвшин өрсөлдсөн юм.
Ёслол хүндэтгэлийн ажиллагаанд Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар, УНТЭ-ийн ерөнхий захирал Б.Бямбадорж болон бусад албаны хүмүүс, эмч нарын төлөөлөл оролцлоо.
Энэ үеэр Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн хэлэхдээ Энэ жилийн Алтан чагнуурын эздээр, шинээр эмчилгээ оношлогооны арга технологи нэвтрүүлсэн эмч нар олон байна. Тухайлбал, Улсын гуравдугаар төв эмнэлгийн их эмч, мэс заслын төрөлд нэр дэвшиж буй, чөмөг шилжүүлэн суулгах мэс заслыг монголд анх удаа хийсэн УНТЭ-ийн дотрын их эмч, цусны төвийн эрхлэгч Н.Оюундэлгэр, мөн Баянхонгор, Баян-Өлгийн зэрэг аймгуудын эмч нар нэр дэвшиж байна. Насны хувьд хамгийн залуу эмч нь 36 настай, эмч мэргэжлээрээ 11 жил ажилласан эмч байгаа бол хамгийн ахмад нь 60 настай эмч байна.
Үүнээс хархад жил ирэх бүр уг шагналын үнэ цэнэ улам өсөж, мэргэжилдээ хайртай, дуртай эмч нар олон болж байгаад талархаж байна. Нийт монгол 47 мянга гаруй эмч эмнэлгийн ажилчид, тэдний ар гэрийхэнд дэлхийн эмч нарын өдрийн баярын мэндийг хүргэж, хамгийн сайн сайхан бүхнийг хүслээ.

.png)
Энэ жилийн “Алтан чагнуур”-ын эзэд болсон эмч нарыг танилцуулж байна.
Нийслэлийн шүд эрүү нүүрний төвийн нүүр амны согог заслын тасгийн их эмч, нүүр амны согон заслын багш Л.Өнөржаргал
Завхан аймгийн нэгдсэн эмнэлгийн дүрс оношлогооны их эмч Б.Уранцэцэг
ХӨСҮТ-ийн шинэ болон сэргэж буй халдварын тасгийн эрхлэгч Ж.Улаан
Улсын гуравдугаар төв эмнэлгийн мэдрлийн мэс заслын тасгийн их эмч Л.Аважигмэд
Сэлэнгэ аймгийн Бугант тосгоны Эрүүл мэндийн төвийн эрхлэгч , мэс заслын эмч Г.Сахьябазар
Баянзүрх эмнэлэг” ХХК-ний насанд хүрэгсдийн өвчин судлалын их эмч Ш.Дэлгэрмаа
Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний их эмч Ч.Жавзан
ЭХЭМҮТ-ийн эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн нөхөн үржихүйн поликлиникийн эх барих эмэгтэйчүүдийн их эмч Б.Пагма
Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн чанар цусны сонор сэрэмжийн албаны дарга, лабораторын их эмч Т.
УНТЭ-ийн Цусны эмгэг судлал, чөмөг шижлүүлэн суулгах төвийн эрхлэгч их эмч Н.Оюундэлгэр


32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
