Өнөөдрийн дорны зурхай

2017 оны 04-р сарын 02 өдөр, 08 цаг 15 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
honin jil

-Аргын тооллын 4 сарын 2. Ням (Адьяа) гараг /2017/
-Билгийн тооллын шинийн 6, шарагчин хонь, хий суудал, 9 улаан мэнгэ, гөрөөсөн толгой-4 од, хүчин төгсөхийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:29-19:23.
-Өдрийн сайн цаг: Бар(03:40-05:40), туулай(05:40-07:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хүний үс засуулахад зүс, царай сайжрах сайн. Гэвч үхэр, бар, туулай жилтнээ цээртэй.
-Туулай, гахай, хонь, луу жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр жилтэн сөрөг муу.
-Худалдаа хийх, тариалангийн үйл, гэр оронд өлзийтэй юм хийж бүтээх, их хүмүүн тушаал нэмэх, хурим хийх, цэцэг жимс тарих, мал адгуус сургах, эрдэм ном сургах, лам болох, буяны үйл, бурханд залбирах, хониноос ашиг шим авах, барилга барих, мал гадагш өгөх, ажилчин авах, номын үйл эхлэх, гүйцээхэд сайн. Өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, өвчин үзүүлэх, засуулах, эм уух, хануур, төөнүүр хийлгэх, эм найруулах, цэрэг хөдөлгөх, орон байшингийн суурь тавих, шинэ гэр барих, хүн мал самнах, ханах, төөнөх, бэрийн үйл, үхэгсдийн үйл, шинэ хувцас эсгэх, эд, мал гадагш өгөх муу. Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд.

Зурхайч Д.Цогтбаатар 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх