Нэг. Ашиглалт, худалдан авалт
1.1 Тус картыг эзэмшигч нь сар бүрийн 01-ний өдрөөс эхлэн тухайн сарыг дуустал нийтийн тээврийн хэрэглсээр хязгааргүй зорчих боломжтой.
1.2 “Улаанбаатар смарт карт” ХХК нь анх энэхүү картын худалдан авалт хийсэн хэрэглэгчийн доорх хувийн мэдээллийг бүртгэн авах ба энэ нь картын сунгалт хийх болон үйлчилгээтэй холбоотой бусад зорилгоор ашиглагдах болно. Үүнд :
– Хэрэглэгчийн овог нэр:
– Регистрийн дугаар:
– Холбоо барих утасны дугаар:
– Яаралтай үед холбоо барих хүний нэр, утасны дугаар:
1.3 Картыг дараах цэгүүдээс худалдан авах боломжтой.
– “Umoney” картын хэрэглэгчийн төв;
– “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийн Дүнжингарав, Мишээл, Драгон салбарууд.
1.4 Хэрэглэгч нь картыг анх худалдан авахдаа сарын хэд дэх өдөр хоногт худалдан авч байгаагаас шалтгаалж дараах үнэтэй байна.
Үүнд :
|
Анхны худалдан авалт |
Том хүн |
Хүүхэд |
|
Сарын 1-с 7-ны өдөр |
25,000 төг |
8,000 төг |
|
Сарын 2-с 14-ний өдөр |
20,000 төг |
6,000 төг |
|
Сарын 15-с 21-ний өдөр |
15,000 төг |
4,000 төг |
|
Сарын 22-с сар дуустал |
10,000 төг |
2,000 төг |
Дээрх үнийн дүнд картын үнэ багтсан болно.
Хоёр. Сунгалт
2.1 Картын сунгалтыг сар бүрийн 16-аас 27-ны өдрийн хооронд хийх боломжтой.
2.2 Хэрэглэгч картын сунгалтыг хийхдээ төлбөрийг банкны дансаар шилжүүлэх мөн “Улаанбаатаар смарт карт” ХХК-ны хэрэглэгчийн төв, “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийн Дүнжингарав, Мишээл, Драгон үйлчилгээний төв дээр өөрийн биеэр эсхүл иргэний үнэмлэхээ картын хамт хүнд өгч явуулах замаар сунгалтыг хийлгэж болно.
2.3 Картын сунгалтыг дараах үнийн тарифаар хийнэ.
Үүнд :
|
Картын төрөл |
Сарын төлбөр |
Орлого хийх банкны данс |
Гүйлгээний утга |
|
Том хүн |
25,000 ₮ |
Худалдаа Хөгжлийн банкны
475-023-985 |
Картын арын нүүрэнд байрлах 16-н оронтой дугаарыг бичнэ.
ХХХХ-ХХХХ-ХХХХ-ХХХХ |
|
Хүүхэд |
8,000 ₮ |
Худалдаа Хөгжлийн банкны
475-023-984 |
2.4 Төлбөрийг шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр Картын 16-н оронтой дугаарыг зайлшгүй бичих шаардлагатай. Хэрэв картын 16 оронтой тоо зөрүүтэй, дутуу бичсэн тохиолдолд тухайн хэрэглэгчийн картын хугацааны сунгалт идэвхжихгүй болно.
2.5 Хэрэглэгч картын сунгалтын үнийн дүнг тогтсон тариф дагуу хийснээр сунгалт идэвхжих боломжтой. Хэрэв хэрэглэгч сунгалтын үнийн дүнг зөрүүтэй төлсөн тохиолдолд холбогдох арга хэмжээг авна.
Гурав. Буцаан олголт
3.1 Гэмтэлтэй карт :Хэрэглэгчийн санаатай болон санамсаргүй үйлдлээс үүдэн картанд гэмтэл гарсан, хаяж гээгдүүлсэн, хулгайд алдсаны улмаас картыг дахин шинээр олгох тохиолдолд картын төлбөрийг төлөх ба картын хязгааргүй зорчих эрхийг үргэлжлүүлэн эдэлнэ.
3.2 Доголдолтой карт : Карт системийн гэмтэлтэй байгаа тохиолдолд картын дахин олголтыг анх ашиглаж эхэлснээс хойш 3 сарын дотор үнэ төлбөргүй сольж өгөх ба хязгааргүй зорчих эрхийг үргэлжлүүлэн эдэлнэ. Хэрэв 3 сараас хэтэрсэн тохиолдолд картыг үнийн дүнг төлж дахин авах ба зорчих эрхийг үргэлжлүүлэн эдлэх боломжтой. Жич : Уг картыг дахин авсан тохиолдолд хэрэглэгч авсан өдрөөс хойш 1 өдрийн дараа хэрэглэх боломжтой.
3.3 Дахин олгох тухай: Картыг шинээр дахин олгох тохиолдолд хуучин картыг дугаарыг хүчингүй болгож ашиглах боломжгүй болгоно.
3.4 Төлбөрийн буцаалт : Хэрэглэгч уг картыг худалдан авснаас хойш буцаах хүсэлт гаргасан тохиолдолд мөнгөн дүнг эргүүлэн олгох боломжгүй.


Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
