Өнөөдөр цагаан бич өдөр

2017 оны 04-р сарын 03 өдөр, 10 цаг 07 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
bich

-Аргын тооллын 4 сарын 3. Даваа (Сумьяа) гараг /2017/
-Билгийн тооллын шинийн 7, цагаан бич, гал суудал, 8 цагаан мэнгэ, хэрцгий охин-5, рашааны барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:27-19:24.
-Өдрийн сайн цаг: Хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хүүхдийн сэвлэг үргээхэд маш сайн. Гэвч бар, луу жилтнээ цээртэй.
-Хулгана, луу, бич, нохой жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар жилтэн сөрөг муу.
-Үхэгсдийн үйл, хишиг даллага авах, эм найруулах, хурим хийх, гэр байшин барих, хот байгуулах, чимэг зүүх, бүжиг наадам хийх, туг дарцаг хийсгэх, нас уртасгах ном айлдуулах, усан эмчилгээ хийлгэхд сайн. Байшин сав дээр гарах, шинэ хувцас өмсөх, эсгэх, чимэг оёх, худалдаа хийх, эхэлж ном сонсох, замд гарах, эд юм өгөх, анд нөхөр бололцох, бэр буулгахад муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.

Зурхайч Д.Цогтбаатар 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх