Цаг агаар дулаарч, шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Баянзүрх дүүргийн Засаг даргын удирдамжийн дагуу бүх нийтийн их цэвэрлэгээг өнөөдөр зохион байгууллаа. Цэвэрлэгээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 1137 аж ахуйн нэгж, байгууллагын 3564 иргэн, Ерөнхий боловсролын 19 сургуулийн 354, 14 их дээд сургуулийн 321 багш, сурагч болон 19 цэцэрлэгийн 209, 102 СӨХ-ийн 496 хүн, 61 төрийн байгууллагын 615 албан хаагчид нийт 184260м2 талбайн хог хаягдлыг цэвэрлэв. Нийтлэг үйлчилгээний дөрвөн газар 426.6 тонн хог хаягдлыг 51 машинаар 152 удаагийн рейсээр ачиж тээвэрлэлээ. Дүүргийн Засаг даргын Тамгын газрын болон харьяа 28 хэлтэс алба, Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтэс, “Хотын хөгжлийг дэмжих Шинэ тосгон” ТББ-ын захирал Б.Жаргал нар дүүргийн 28 хорооны цэвэрлэгээний явц байдалд газар дээр хяналт тавьж хамтран ажиллав.
Хяналт шалгалтын хүрээнд Мэргэжлийн хяналтын хэлтсээс дүүргийн 28 хорооны 1819 иргэн, аж ахуйн нэгж байгууллагад цэвэрлэгээний мэдэгдэх хуудсыг урьдчилан тарааж гүйцэтгэлийн хяналт шалгалтыг зохион байгуулсан. Түүнчлэн цэвэрлэгээнд79 зам талбайн үйлчлэгч ажиллаж явган хүний 18000м2 талбайг цэвэрлэлээ. Мөн хариуцсан бүсийн нийтийн эзэмшлийн зам талбайд байрлах сандал, хогийн сав, хайс хашлагыг угааж цэвэрлэх, засч сэлбэх, хайс хашлага дээр наасан хулдаасан зарлалыг хуулж, цэвэрлэсэн юм. Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор дүүргийн нутаг дэвсгэрт байрлах үерийн хамгаалалтын барилга байгууламж, ус хуримтлагддаг гуу жалга, ус нэвтрүүлэх хоолойд хуримтлагдсан ахуйн гаралтай хог хаягдлыг энэ удаагийн их цэвэрлэгээгээр цэвэрлэв.Тухайлбал, 13, 14 дүгээр хорооны үерийн далан, “Сүнжин гранд” зочид буудлын усны суваг, 22 дугаар хорооны 9, 27 дугаар гудамжны жалга зэрэг нийт 12 байршлын 122.4 тн хог хаягдлыг ачиж тээвэрлэв гэж Баянзүрх дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
