Дотооддоо үйлдвэрлэн МУ-ынхаа хэрэгцээг бүрэн хангаж буй цөөн салбаруудын нэг нь ажлын хувцас юм байна. Хэдий дотоодынхоо хэрэгцээг хангаж буй боловч энэ салбарт ажиллаж буй компаниудын хамтын ажиллагаа, нэгдсэн арга хэмжээ бодлого байхгүйгээс хэт үнээр өрсөлдөх, тогтвортой хөгжиж чадахгүй болох, салбарын нийтлэг эрх ашгаа хамгаалж, шийдэж чадахгүй байх зэрэг сөрөг үр дагаварууд гарч байна хэмээн үзэж салбарын компаниуд нэгдэн үзэсгэлэн арга хэмжээ зохион байгуулахаар болжээ.
Уг үзэсгэлэн нь “АЖЛЫН ХУВЦАС ХӨДӨЛМӨР ХАМГААЛАЛ-2017” бөгөөд 2017 оны дөрөвдүгээр сарын 06-07 ны өдрүүдэд МХАҮТанхимд болох гэж байна.
Үзэсгэлэнгийн зорилго нь:
- Оёдлын үйлдвэрүүдийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг таниулж сурталчлан Монгол Улсын оёдлын салбарын хөгжилд хувь нэмэр оруулах
- Ажлын хувцас, хөдөлмөр хамгааллын хэрэгслийн зөв хэрэглээг таниулан дэлгэрүүлснээр хөдөлмөрийн осол эндлээс урьдчилан сэргийлэх юм
Уг арга хэмжээний үеэр оёдол дизайны чиглэлээр их дээд сургууль, коллежид суралцаж буй оюутан сурагчдын дунд зарлагдсан “ХУВЦАС БУРХАН” ажлын хувцасны загвар зохион бүтээх уралдааны эцсийн шалгаруулалт, мөн шинэлэг загвартай ажлын хувцасны ЗАГВАРЫН ШОУ зэрэг сонирхолтой арга хэмжээнүүд төлөвлөгджээ.
Энэхүү үзэсгэлэн нь анх удаа болж байгаа, оёдлын компаниуд нэгдэн бие даан зохион байгуулж байгаа, оёдлын чиглэлээр сурч буй хүүхдүүдийг дэмжин хөгжүүлж, ур чадвар олгох тэмцээнтэй хамтатгаж байгаа зэрэг онцлог давуу талыг агуулж байгаагаараа ач холбогдолтой.
Мөн үзэсгэлэнгийн үеэр салбарын компаниудын захирлуудын зөвлөлдөх уулзалт болох юм байна.
Ерөнхий зохион байгуулагчаар “ОЁДЛЫН ҮЙЛДВЭРҮҮДИЙН ХӨГЖИЛ НЭГДЭЛ” ТББ
Хамтран зохион байгуулагчаар SAFETY MALL-Ажлын хувцасны бөөний төв ажиллаж байгаа ажээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг 90208023, 90208026

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
