БНХАУ-ын Чалко компанид төлөх 350 сая ам. долларын үлдэгдэл 30 хувийн төлбөрийг 100 % барагдуулсан тухай сайн мэдээг Эрдэнэс- Таван толгой ХК -ийн удирдлагууд нийт монголчуудад дуулгасан. Шилжүүлэг хийсэн төлбөрийн даалгаврын баримтыг ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад гардуулсан ийм баяртай үйл явдал өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр өрнөсөн. Нэгэнт Чалко компанитай өр ширний асуудал тэглэсэн тул нүүрс нийлүүлэлтийн шинэ нөхцөл бүрдсэн гэдгийг Эрдэнэс -Таван толгой ХК -ийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд сэтгүүлчдэд мэдээлэл хийх үедээ дурдсан.
Хоёр талын ажлын хэсэг бий болсон шинэ нөхцөл байдалтай уялдан гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлаар харилцан тохиролцох хэлэлцээний үе шат эхэлсэн байна. Үүнтэй холбоотойгоор Цанхийн Зүүн уурхайн олборлолт, тээвэрлэлтийн ажил түр зогссон байдалтай байгаа юм байна. Хэдийгээр БНХАУ-ын Чалко компанийн өрийг 100 хувь барагдуулсан ч Цанхийн Зүүн уурхайгаас олборлох нүүрсний 80 хувийг Чалко компанид нийлүүлэх гэрээ хүчин төгөлдөр үйлчилж буй. Түүнчлэн нүүрсний үнийг зах зээлийн үнэд ойртуулах ажлыг хоёр улсын Засгийн газраас томилогдсон ажлын хэсэг шийдвэрлэх юм байна.
Харин Цанхийн баруун уурхайн нүүрсний олборлолт, тээвэрлэлтийн ажил хэвийн үргэлжилж буй тухай албаны эх сурвалж мэдээллээ.
Эх сурвалж : Control.mn


Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
