Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Юуны өмнө та уншигчдад маань өөрийгөө танилцуулаач.
Танд ч энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Б. Юмжирмаа гэдэг. Монголын шувуу судлалын нийгэмлэгийн ерөнхий менежерээр ажилдаг.
Монголын шувуу судлалын нийгэмлэг гэдэг байгууллагын талаар зарим хүмүүс мэдээлэл бага байгаа байх. Та байгууллагынхаа үйл ажиллагааг танилцуулвал.
Манай байгууллага шувуу судлалын чиглэлээр эрдэм шинжилгээ, сургалт, хамгааллын үйл ажиллагаа зохион байгуулдаг, манай улсын шувуу судлалын анхдагч ТББ-уудын нэг бөгөөд гишүүнчлэлтэй, нийгэмд үйлчилдэг мэргэжлийн байгууллага. Нийгэмлэг маань 1999 онд байгуулагдсанаас хойш Монгол улсад шинэ үеийн шувуу судлаач, байгаль хамгаалагчдыг бэлтгэж ирсэн. Мөн МУИС-тай хамтран бакалавр, магистр, докторын олон ажлыг удирдан хамгаалуулж, үндэсний болон олон улсын хэмжээний 20 гаруй төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн бөгөөд шувуу ажиглах аялалыг шинжлэх ухааны үндэстэй хөгжүүлэх зорилгоор 10 орчим ажлыг үндэсний түвшинд зохион байгуулаад байна.
– Шувуу хамгаалах ба судлах
– Шувуу ажиглах, гэрэл болон кино зураг авах аялал зохион байгуулах
-Үндэсний болон олон улсын түвшинд шувуу хамгаалах, судлах, шувуудын талаарх зөвлөгөө мэдээллийг олон нийтэд хүргэх гэсэн чиглэлээр ажилладаг. Мөн манай байгууллага “Тусгай сонирхлын аяллын хөтөч тайлбарлагчийн ур чадвар олгох сургалт” жил бүр зохион байгуулдаг бөгөөд энэ жил 4 дэх жилдээ зохион байгуулж байна.
“Тусгай сонирхлын аяллын хөтөч тайлбарлагчийн ур чадвар олгох сургалт 4 дэх жилдээ зохион байгуулж байна гэж ярьлаа. Бусад хөтөч бэлтгэх сургалтаас юугаараа ялгаатай вэ? Ямар онцлог, давуу талтай сургалт вэ? Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгвөл.
Монгол улсад 1990 оноос хойш аялал жуулчлал эрчимтэй хөгжиж, гадаад, дотоодын зах зээлд нэр хүнд өсч байгаа билээ. Гэсэн хэдий ч аялал жуулчлалын компаниудын бүтээгдэхүүний ялгарал муу, боловсон хүчний чадвар, чадавхиас хамааран тусгай сонирхлын аялал жуулчлал дорвитой хөгжиж чадахгүй байна. Ялангуяа дэлхийд нилээд онцлогт тооцогдох амьд байгальд түшиглэсэн, байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлж чадахгүй байна хэмээж, Соёл, спорт, аялал жуулчлалын яам (хуучин нэрээр), одоогийн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газар бодлогоор дэмжиж энэ чиглэлийн сургалтыг эхлүүлсэн. Үүний үндсэн дээр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Монголын шувуу судлалын нийгэмлэг, Монгол улсын их сургуулийн хамтран зохион байгуулдаг “Шувуу, хөхтөн, цэцэгт ургамал, загас, хоёр нутагтан, мөлхөгчид зэрэг чиглэлээр аяллын хөтөч, тайлбарлагчаар мэргэшин ажиллах, түүнчлэн дээрх чиглэлээр аяллын бүтээгдэхүүн боловсруулж олон улсын зах зээлд өрсөлдөх сонирхолтой хувь хүн болон албан байгууллагад зориулан “Тусгай сонирхлын аяллын хөтөч тайлбарлагчийн ур чадвар олгох сургалт”-ыг жил бүр зохион байгуулдаг.
Энэхүү сургалтыг зохион байгуулах нь Монгол орон олон улсын зах зээл дээр өрсөлдөхүйц чадвартай тусгай сонирхлын бүтээгдэхүүн гаргах, боловсон хүчний хангалттай нөөцтэй болоход чухал ач холбогдолтой юм. Энэхүү сургалтыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тухайн чиглэлээр тэргүүний судлаач, сургагч, МУИС-ийн багш нар хичээлийг удирдан явуулдаг онцлогтой. Мөн зохион байгууллагч байгууллагуудын зүгээс сургалтыг цаашид тасралтгүй үргэлжлүүлэх, тусгай сонирхлын мэргэжлийн хөтөч тайлбарлагчийг эх орондоо бэлтгэхийн тулд суралцагч бүрээс санал асуулга авдаг бөгөөд түүнд үндэслэн дараа жилийн сургалтын хөтөлбөрийг боловсруулдаг, энэ нь ч бидний хамтын ажиллагаа үр өгөөжийг дээшлүүлдэг.
Тус сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсч байгаа болон суухаар төлөвлөж байгаа хүмүүс байвал та бүхэнтэй хэрхэн холбоо барих боломжтой вэ? Мөн сургалт хэзээнээс эхлэх гэж байгаа вэ?
Одоогоор бүртгэлийн шатандаа явж байгаа буюу бүртгэл 2017.04.07-нд дуусна. Сургалт 2017.04.12-05.02 өдрүүдэд явагдана. Ихэвчлэн ажлынхаа хажуугаар, эсвэл хичээлийнхээ хажуугаар хүмүүс суралцдаг учраас сургалтын цагийг 18:00-20:30 хооронд хичээллэхээр зохицуулсан. Мөн энэ жилийн сургалтын нэг давуу тал нь 2+1 урамшууллыг зарлаж байгаа бөгөөд албан байгууллагууд 2 ажилтнаа бүртгүүлсэн тохиолдолд 3 дахь ажилтан үнэгүй суралцах боломжтой юм. Мөн 3 найз ирвэл нэгийг нь үнэгүй суух эрхээр шагнана. Илүү дэлгэрэнгүй мэдээлийг 98100148, 88092306, 77460148 гэсэн дугааруудаас лавлах боломжтой.
Манай урилгыг хүлээн авсанд баярлалаа. Та бүхний байгаль хамгаалах гэгээн үйлсэд өндөр амжилт хүсье.






Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ

Bagsh nartaiga uulzhig tesen ydan huleej baina 2 dohi jildee suuh gj bn Uneheer ur uguujuu ugch chaddag surgalt shu Ta buhend amjilt husey
Amjilt xvsey. Mundag goy surgalttai bguullaga bnlee. Mash vr dvntei