Өнөөдөр Баянзүрх дүүргийн 24-р хорооны нутаг дэвсгэрт АНУ-ын ард түмний хүмүүнлэгийн тусламжаар баригдах 50 хүүхдийн цэцэрлэгийн барилгын шав тавих ёслол боллоо. Барилгын ажлын гүйцэтгэгчээр ТТК ххк ажиллана. Барилгыг 2017 оны 8 сард ашиглалтад өгөхөөр гэрээ байгуулж, нийт өртгийг 440 мянган доллар гэж тооцжээ. Ёслолын үеэр БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаярын хэлсэн үгийг хүргэж байна
Өнөөдөр АНУ-ын буцалтгүй тусламжаар баригдах 50 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн барилгын шавь тавих ёслолыг зохион байгуулж байна
Монгол улсын засгийн газраас бага насны хүүхдийг хөгжүүлэхэд анхаарал тавьж, цэцэрлэгийн хүртээмж, чанарыг нэмэгдүүлэх, сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй сурч хөгжих боломж олгох бодлогыг хэрэгжүүлж ирсэн. Энэ нь тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого (2014-2024)-д “Хүүхэд бүрийг стандартын шаардлага хангасан сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамруулах” талаар тусгагдсан байдаг.
Мөн “Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хот суурин газарт хүүхэд бүр цэцэрлэгт хамрагдах боломжийг бий болгохын тулд Засгийн газраас цэцэрлэг барихад зарцуулах төр, орон нутгийн болон олон улсын тусламжийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд анхааран ажиллаж байгааг дуулгахад таатай байна.
АНУ-ын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газар дээрх зорилтын хүрээнд хөдөө орон нутаг болон нийслэлийн сургуулийн өмнөх боловсролын хүртээмж бага байгаа дүүрэг, сумд эрчим хүчний хэмнэлттэй, цаг агаарын эрс тэс уур амьсгалд дулаанаа алддаггүй технологийг нэвтрүүлсэн цэцэрлэгийн байгууламж барих ажлыг өнөөдрийн шав тавих ёслолоор эхэлж байгаад баяртай байна.
АНУ-ын Засгийн газар, ЭСЯ-ны Дэд тэргүүн Мануел Микаллер, Номхон далай хариуцсан инженерийн армийн корпусынханд дахин талархаж байгаа илэрхийлья. Баярлалаа
Монгол, Америкийн Нэгдсэн Улсын хамтын ажиллагаа өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
