НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Хүн ам, хөгжлийн комисс (ХАХК)-ын 50 дугаар чуулган Нью-Йорк хотноо 2017 оны 4 дүгээр сарын 3-нд ажлаа эхлэв.
“Хүн амын насны бүтэц ба тогтвортой хөгжил” ерөнхий сэдвийн дор болж буй уг чуулганд Монгол Улсаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

Чуулганы ерөнхий хэлэлцүүлэг дээр Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр хэлсэн үгэндээ Монгол Улсын Засгийн газраас хүн ам, хөгжлийн асуудлаарх НҮБ-ын томоохон хурал чуулганы шийдвэрийн дагуу үндэсний бодлого, хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж ирснийг дурдаад сүүлийн жилүүдэд Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж эхлээд байгаа томоохон ажлуудаас танилцуулав. Тухайлбал, Хүүхэд хамгааллын хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, Ахмад настны тухай хууль зэрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан болон шинээр баталсан, Цалинтай ээж хөтөлбөр хэрэгжүүлж эхэлснийг цохон тэмдэглэв.

Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр үгийнхээ төгсгөлд манай улс 1996 онд Каир хотноо болсон Хүн ам, хөгжлийн олон улсын бага хурлын Үйл ажиллагааны төлөвлөгөө, 2002 оны Насжилтын асуудлаарх Мадридын Үйл ажиллагааны хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн хүрээнд үндэсний түвшинд дэвшүүлэн тавьсан зорилтуудыг бүрэн дүүрэн хэрэгжүүлэх эрмэлзэлтэй байгааг нотлов.
Хүн ам, хөгжлийн комиссын 50 дугаар чуулганы ажиллагаа 4 дүгээр сарын 3-7-нд үргэлжилнэ.
Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
