“Сэтгэл нэмье” уулзалт ярилцлагад сайн үйлстэн Ц.Сувд-Эрдэнэ оролцоно

2017 оны 04-р сарын 04 өдөр, 15 цаг 15 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
setgel

Бөмбөгөр худалдааны төв дээр цай зарж амьжиргаагаа залгуулдаг байсан Хорлоо эмээг гэртэй болгож байсан Ц.Сувд-Эрдэнэ бүсгүйг танихгүй хүн цөөхөн. Тэрээр Хорлоо эмээд тусалснаасаа хойш олон хүнд тусалж, өөрийн гэсэн төрийн бус байгууллагыг хүртэл байгуулан ажиллаад байгаа билээ.

“Итгэл Сэтгэлийн гүүр” төрийн бус байгууллага нь хоёр жилийн хугацаанд 5000 гаруй хүнд тусламжийн гараа сунгаж, 25 айлыг орон гэртэй болгосон байна. Одоогийн байдлаар тэрээр хүнд нөхцөлд амьдардаг хүүхдүүдийг гэртээ байрлуулан асардаг н.Сарнай бүсгүйтэй хамтран “Сарнай” хүүхдийн төв байгуулахаар аль хэдийн ажилдаа орсон байна.

“Итгэл Сэтгэлийн гүүр” ТББ-ын тэргүүн Ц.Сувд-Эрдэнэ 2017 оны 4-р сарын 7-ны 18 цагаас МЗХ-ны “Залуус” танхимд “Сэтгэл Нэмье” уулзалт ярилцлагад оролцож залуустай сэтгэл гэж юу болох, хүнд сэтгэлээсээ тусалсны ашиг тус нь юу вэ, залуусыг сайн үйлсийн аянд оролцохыг уриалах, яагаад ийм олон сайн үйлсийн аяныг зохион байгуулдаг гээд залуусын сонирхсон асуултад хариулан санал бодлоо солилцох юм.

Тус уулзалт, ярилцлагад сонирхсон хүн бүр оролцох боломжтой юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх