Өнөөдөр хөх хулгана өдөр

2017 оны 04-р сарын 07 өдөр, 07 цаг 20 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
hulgana

-Аргын тооллын 4 сарын 7. Баасан (Сугар) гараг /2017/
-Билгийн тооллын шинийн 11, хөх хулгана, их морь-9 од, ус суудал, 4 ногоон мэнгэ, түлэхийн барилдлагатай өдөр. Тэрсүүд, хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:19-19:30.
-Өдрийн сайн цаг: Хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40) болой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуулахад цэцэн мэргэн, оюун билиг хурц болох сайн. Гэвч морь, бар, туулай, нохой, гахай жилтнээ цээртэй.
-Луу, бич, хулгана, тахиа жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь, бар, туулай жилтэн сөрөг муу.
-Аливаа үйлд муу болой. Шинэ гэр барьвал салж хагацах, бэр буулгавал нөхрөөс салах, сүм дуган баривал лам хувраг үл тогтох, замд гарвал хулгайч дээрэмчин учрах, үр таривал хатах, нэр алдар олвол доройтох, мал адгуус авбал үл тогтох, хишиг даллага авах, сүлд дуудваас үл ирэх тул тэвч.

Зурхайч Д.Цогтбаатар 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх