“Төрийн өмчийн менежмент ба Нийгмийн хариуцлага-2017” үзэсгэлэнг “Тэнгэр” плаза төвд өнөөдөр нээлээ. Төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой 80 гаруй компани, хувийн хэвшлийнхэний нэгдсэн уг үзэсгэлэн хоёр өдөр үргэлжлэж ААН-үүд ажил үйлчилгээ, бүтээгдэхүүнээ танилцуулах юм.
Үзэсгэлэн худалдааны нээлтэд Ерөнхий сайд Ж.Эрдэнэтбат, ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн болон төрийн өмчийн байгууллагууд, хувийн хэвшлийн төлөөлөл болсон компаниуд оролцож байна.
Төрийн зүгээс төсвийн худалдан авалтынхаа ихэнх хувийг гадаад орнуудаас авдаг. Хэрэв төсвийн худалдан авалтыг үндэсний үйлдвэрлэгч нараас аваад эхэлчихвэл үйлдвэрлэлийн хөгжилд бодитой ахиц дэвшил гарах сайн талтай юм. Түүнчлэн нэмүү өртөг шингээсэн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг дотоодын компаниуд тууштай ажиллах боломж бүрдэнэ.
Нэгэн жишээ татахад Монгол улс 40 жилийн турш ширмэн тогоо болоод нийтийн хоолны хэрэгсэл, тоног төхөөрөмжөө ОХУ, Хятад зэрэг улсуудаас импортоор оруулж ирсэн. Харин өнөөдрийн үзэсгэлэнд оролцож буй Чиглэл ХХК-ийн хувьд нийтийн хоолны тоног төхөөрөмж, хэрэгсэл болоод төрөл бүрийн ширмэн буюу нержин тогоог эх орондоо цутган өөрсдөө үйлдвэрлэж байгаа юм. Уг үйлдвэрлэл нь боловсролын салбарт шинээр ашиглалтанд орох сургууль цэцэрлэгийн гал тогооны хэрэгслийг дангаараа хангачих боломжтой юм.

Чиглэл ХХК-ийн ерөнхий захирал Ц.Бумцэнд
-Төрийн зүгээс худалдан авалтаа гаднаас аваад хэвшчихлээ. Харин энэ жил үндэсний үйлдвэрлэгч нараасаа авна гээд үзэсгэлэн хүртэл зохион байгуулж байна. Танай компанийн хувьд ямар ямар тоног төхөөрөмжийг үйлдвэрлэж, гадны бүтээгдэхүүнийг “халах” боломжтой вэ?
-Манай компани 1990 оноос хойш 27 дахь жилдээ хүнс, нийтийн хоолны зориулалтын тоног төхөөрөмжийн худалдаа, үйлдвэрлэл засвар үйлчилгээний чиглэлээр ажиллаж байна. Монгол улсын ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ” Манай засгийн газар төрийн худалдан авалтыг дотоодын үйлдвэрлэлээс хангана , хийж чадаж байгаа бараагаа гаднаас авахгүй ” гэж хэлсэн. Энэ утгаараа энэ удаагийн үзэсгэлэн зохион байгуулагдаж байх шиг байна. Манай компанийн хувьд шинээр ашиглалтад орох сургууль, цэцэрлэгийн гал тогоонд хэрэглэгдэх 1 ба 2-р хоолны тогоо, дөрвөн ширэмтэй дуковтой цахилгаан зуух, ган тавцантай бэлтгэлийн ширээ, ааруул, сүү боловсруулах жижиг оврын тоног төхөөрөмж зэрэг 20 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээр оролцож байна. Бидний үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн импортийн ижил төстэй бараанаас чанар стандартын хувьд дутахааргүй, бүр зарим үзүүлэлтээрээ илүү гэдгийг батлан хэлж чадна. Бидний 30 гаруй жилийн ажил мэргэжлийн дадлага туршлага дээрээ тулгуурлан үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнүүдийг төр импортоор худалдан авах шаардлагагүй. Дотоодоос 100 хувь худалдан авч хэрэгцээгээ хангах боломжтой гэж хэлмээр байна
-Сүүлийн20 жилийн хугацаанд Монголын төр 20 гаруй их наяд төгрөгийн төсвийн худалдан авалт хийсэн байдаг. Монголчуудын татварын мөнгөөр хийсэн энэ худалдан авалтанд Монгол улсын үйлдвэрийг хөгжүүлэх худалдан авалт хангалтгүй байсныг үйлдвэрлэгч нар шүүмжилдэг?
– Төр бол хамгийн том худалдан авагч. Импортыг орлох бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж , ажлын байрыг бий болгож байгаа үндэсний үйлдвэрлэгч нарыг цаашид улам өргөжүүлэн тэлэхэд төр бодлогоор дэмжин ажиллах чухал байна. Тухайлбал манай байгууллагын хувьд л гэхэд төрөөс худалдан авалт хийх юм бол 100 хүний ажлын байрыг бий болгох боломжтой. Төр үйлдвэрлэгч нараа дэмжээд өгвөл монголчууд хий, бүтээж чадна
-Төр үндэсний үйлдвэрлэгчдээ яаж дэмжвэл зохистой вэ?
-Төр дотоодынхоо үйлдвэрлэгчдийнхээ хийсэн бараа бүтээгдэхүүнийг импортийн ижил төстэй бараа бүтээгдэхүүний гаалийн татварыг нэмэгдүүлж зах зээлийг нь хамгаалж өгөх, түүхий эд, сэлбэг хэрэгслийг гаалийн татвараас чөлөөлөх, гаальтай машиныг зогсоох , төрийн худалдан авалтаар дэмжих, ОХУ хил орчмын худалдааг хөнгөвчилж, өөрсдийн бүтээгдэхүүнээ худалдаалах боломж нөхцөлийг бүрдүүлэх зэрэг ажлыг төрийн зүгээс хийж чадвал үндэсний үйлдвэрлэл монголд хөгжих бүрэн боломж бүрдэж байгаа юм.





Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
АТГ: 5 хоногт 86 өргөдөл хүлээн авч, 46.5 хувь нь гэмт хэргийн шинжтэй байв
Засгийн газрын хуралдаан болж байна
УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-д суралцаж буй оюутан залуустай уулзлаа
Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр тохиож байна
Бар, нохой, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
Өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд 99 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 6 хүний амь насыг аварчээ
Хаврын их цэвэрлэгээ гуравдугаар сарын 27-ныг хүртэл үргэлжилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Моби-30 чансаа өндөр 128 бөхийн барилдаанд О.Хангай аварга, халз барилдаанд Э.Батмагнай арслан түрүүллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Наурызын баярыг тохиолдуулан төрийн дээд цол хүртээлээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Луу, хулгана, бич, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Өнөөдөр харагчин могой өдөр
Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар д
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
