Өнөөдөр хөхөгчин үхэр өдөр

2017 оны 04-р сарын 08 өдөр, 07 цаг 50 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

-Аргын тооллын 4 сарын 8. Бямба (Санчир) гараг /2017/
-Билгийн тооллын шинийн 12, хөхөгчин үхэр, бага морь-10 од, уул суудал, 3 хөх мэнгэ, түлэхийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:17-19:32.
-Өдрийн сайн цаг: Бар(03:40-05:40), туулай(05:40-07:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул өвчин, эмгэг ирнэ маш муу.
-Могой, тахиа, үхэр жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь, гахай, хулгана жилтэн сөрөг муу.
-Шүтээн босгох, тушаал, зарлиг гаргах, хөрөнгө оруулах, буяны үйл хийх, эд мал авах, худаг гаргах, тариа тарих, мод суулгах, хот байшин барих, мал зарах, худалдаа хийх, хот суурин, байшин барилгын суурь тавих сайн. Элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвээс зохистой. Өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, урлан бүтээх, дархлах, эрдэм ухаанд суралцах, цэрэг хөдөлгөх, шинэ малгай, хувцас өмсөх, бэрийн үйл, замд гарах, мал адгуус худалдан авахад муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.

Зурхайч Д.Цогтбаатар 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх