Өнөөдөр улаагчин туулай өдөр

2017 оны 04-р сарын 10 өдөр, 07 цаг 20 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

-Аргын тооллын 4 сарын 10. Даваа (Сумьяа) гараг /2017/
-Билгийн тооллын шинийн 14, улаагчин туулай, тугчин-12 од, хий суудал, 1 цагаан мэнгэ, үл зохилдохын барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:13-19:34.
-Өдрийн сайн цаг: Хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40) болой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад эд, мал арвижих, төгс жаргалан болох сайн. Гэвч тахиа, луу жилтнээ цээртэй.
-Хонь, гахай, туулай, нохой жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа жилтэн сөрөг муу.
-Лам болох, мал худалдах, хишиг даллага авах, эм найруулах, лус ба тэнгэр тахих, сүм хийд босгох, хурим хийх, хот байгуулах, ном заалгах, бурханд залбирах, ихэс дээдэст бараалхах, үхэр хонь зэрэг малтай холбогдох үйл, андгай тангарагаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. Хот суурин, байшин эхлэн барих, бэрийн үйл, суваг шуудуу малтах, цэрэг хөдөлгөх, тариа ногооны үр суулгах, нүүдэл хийх, үзмэр үзэх, газар хөндөх, эхэлж ном сонсох, замд гарах, шинэ хувцас өмсөх, эд юм өгөх, өмнө зүгт явах, үр тарихад муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.

Зурхайч Д.Цогтбаатар 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх