Хугацаандаа татвараа төлөөгүй бол замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2017 оны 04-р сарын 11 өдөр, 14 цаг 30 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
avtomashin

Авто тээвэр эзэмшигч аж ахуйн нэгж байгууллага, иргэн та хуулийн дагуу Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаарын бохирдлын төлбөр, Авто зам ашигласны төлбөрөө тээврийн хэрэгслийнхээ улсын дугаарын сүүлийн оронгоос хамаарч, 2017 оны 5 дугаар сарын 31-нийг дуустал төлнө.

Татвар төлөгч та:

1, 6-аар төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшдэг бол 1 дүгээр сард

2, 7-оор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшдэг бол 2 дугаар сард

3, 8-аар төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшдэг бол 3 дугаар сард

4, 9-өөр төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшдэг бол 4 дүгээр сард

5, 0-ээр төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшдэг бол 5 дугаар сард төлнө.

Хэрэв та хугацаандаа татвараа төлөөгүй бол замын хөдөлгөөнд оролцуулахгүйг анхааруулж байна. Татвар, төлбөр төлөх цэгүүд дараах цэгүүдэд байрлаж байна.

  1. Дүүргийн татварын хэлтсүүдэд 08:30-17:30
  2. БЗД, СХД, БГД-ийн Техник үзлэг оношилгооны төвд байрлах татвар хураах цэг 08:30-20:30
  3. Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв (Дүнжингарав, Драгон, Мишээл салбар) 08:30-17:30
  4. АТҮТ-ийн Цирк салбар 08:30-17:30
  5. 32-ын тойрогт Сансар сүлжээ дэлгүүрт 08:30-17:30
  6. Саруул зах 08:30-17:30
  7. Дэнжийн мянгын дэргэдэх 12-р хорооны байранд 08:30-17:30
  8. Монгол Хьюндай автомотив 08:30-17:30
  9. Да-Хүрээ захад байрлах татварын цэгийн үйлчилгээ 09:00-19:00 гэж Нийслэлийн Татварын газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх