Өнөөдөр цагаан морь өдөр

2017 оны 04-р сарын 13 өдөр, 10 цаг 30 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
mori211

-Аргын тооллын 4 сарын 13. Пүрэв (Бархасвад) гараг /2017/
-Билгийн тооллын 17, цагаан морь, эрхтний тэргүүн-15 од, төмөр суудал, 7 улаан мэнгэ, хүчин төгсөхийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:07-19:39.
-Өдрийн сайн цаг: Хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул өнгө, зүс доройтох муу.
-Бар, морь, туулай жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана, үхэр, луу, хонь, нохой жилтэн сөрөг муу.
-Замд гарах, худалдаа наймаа хийх, хот байгуулах, үхэгсдийн үйл, сургуульд сурах, бичиг зурхай, эрдэм сурах, ном хэвлэх, замд явах, сахил хүртэх, шүтээн босгох, номын хурал байгуулах, эм найруулах, мод тарих, нууц зөвлөгөөн хийх, бурханд залбирах, нөхрийг эрэх, хаад ноёд, ихэс дээдэст тангараг, амлалт гаргахад сайн. Буяны үйл үйлдэх, номын үйл эхлэх, гүйцээх, сүм дуган нээх, байр сууц тохижуулах, гэр барих, засах, морь худалдах, уралдуулах, улаан идээ авах, бэрийн үйлд муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.

Зурхайч Д.Цогтбаатар 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх