Эмгэнэл

2017 оны 04-р сарын 13 өдөр, 11 цаг 54 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
ariunbold01a

Бидний хамтран зүтгэгч, Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн гранатомётчин ахлагч Б.Ариунболд нь албан үүргээ гүйцэтгэж яваад алтан амиа алдаж, бидэнд нөхөж баршгүй гарз учирлаа.

Тэрээр 1993 онд Баян-Өлгий аймгийн Буянт суманд төрсөн. 2000-2009 онд Баян-Өлгий аймгийн Цагааннуур сумын Ерөнхий боловсролын дунд сургууль, 2009-2012 онд Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, 2012-2013 онд Мэргэжлийн ахлагч бэлтгэх төвийг тус тус төгссөн.

Ажлын гараагаа 2013 оноос эхэлж, Зэвсэгт хүчний 350 дугаар ангид гранатомётчиноор томилогдонажиллах хугацаандаа олон улсын хамтарсан “KHAAN QUEST” хээрийн сургуульд амжилттай оролцож, өөрийн хариуцсан зэвсэглэлийг эзний ёсоор эзэмшин, мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд анхаарч ажиллахын зэрэгцээ 2013 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит болон Зэвсэгт хүчний марш тактик, тусгай бэлтгэлийн аварга салаа шалгаруулах тэмцээнд оролцож “Алтан медаль”, 2014 онд шагналт 5 дугаар байрт шалгарсан шилдэг тамирчин дайчдын нэг байлаа.

Монгол Улс, Зэвсэгт хүчний нэр хүндийг өндөрт өргөн, Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай UNMISS Энхийг дэмжих ажиллагаанд Монгол Улсын цэргийн багийн IY ээлжинд буудагчаар 2014 онд үүргээ гүйцэтгэж, төр, засгийнхаа итгэл, даалгаврыг амжилттай биелүүлсэн, туршлагатай Энхийг сахиулагч байсан юм.

Түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлж Энхийн төлөө медалиар шагнасан билээ.

Ахлагч Б.Ариунболд нь төр, ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнч байж, ажил үүргээ гүйцэтгэн, цэргийн сургалт, бэлтгэлд оролцож байхдаа алтан амиа алдсанд гэр бүл, төрөл төрөгсөдөд гүн эмгэнэл илэрхийлж байна.

Талийгаачийн ажилч хичээнгүй, тусч, нөхөрсөг, төлөв даруу зан чанар нь бидний сэтгэлд үүрд дурсагдах болно.

БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМ,
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБ
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 350 ДУГААР АНГИ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. hulan
     (43.228.129.***)
    2017/04/13 20:28

    2 saihan zaluugiin amiig avch odloo. uneheer haramsaltai bna.

    (0) (0)