Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн /2017.04.12/ нэгдсэн хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд Зэвсэгт хүчний хээрийн сургуулийн төвд болсон золгүй явдлын улмаас амиа алдсан цэргийн албан хаагчдын ар гэрт эмгэнэл илэрхийллээ.
УИХ-ын дарга М.Энхболд хэлэхдээ,
-2017 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр Зэвсэгт хүчний хээрийн сургуулийн төвд болсон золгүй явдлын улмаас цэргийн хоёр албан хаагч амиа алдсан байна. Тэдний гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье.
Түүнчлэн цэргийн найман албан хаагч гэмтэж, Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байна. Эдгээр албан хаагчдын эрүүл мэнд, эмчилгээний асуудалд онцгой анхаарал тавьж ажиллахыг Эрүүл мэндийн сайдад УИХ-аас үүрэг болгож байна.
Зэвсэгт хүчний Жанжин штабын баталсан төлөвлөгөөний дагуу болж байсан хээрийн сургуулийн үеэр, тайван цагт ийм явдал болж, эрдэнэт хүний амь нас эрсдсэнийг хариуцлагагүй үйлдэл гэж ойлгохоос өөр аргагүй. Энэ нь эл салбарт сахилга, хариуцлага суларсныг харуулж байна. Иймд осол гарсан шалтгаан нөхцөлийг шуурхай тогтоон, буруутай хүмүүст хариуцлага тооцож, зэвсэгт хүчний салбарын сахилга, хариуцлагыг сайжруулахыг Батлан хамгаалахын сайдад УИХ-аас мөн даалгаж байна гэлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
