Өнөөдөр хөхөгчин гахай өдөр

2017 оны 04-р сарын 18 өдөр, 09 цаг 30 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
gahai

-Аргын тооллын 4 сарын 18. Мягмар (Ангараг) гараг /2017/
-Билгийн тооллын 22, хөхөгчин гахай, суулга-19 од, хий суудал, 2 хар мэнгэ, үхэхийн барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:57-19:46.
-Өдрийн сайн цаг: Үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад эрхэм сайн, эд, идээ элбэгшинэ сайн. Гэвч могой, бич, тахиа, могой, морь жилтнээ цээртэй.
-Туулай, хонь, гахай, морь жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, бич, тахиа жилтэн сөрөг муу.
-Үсэг, зурхай, урлахуй ухаанд суралцах, тариалан тарих, дайсан дарах, номхтгох, цэргийн сургалт хийх, худалдаа хийх, балгас эвдэх, шинэ ноён тавих, захиран тушаах, номын хурим, лам хуврага болох, ном заалгах, гөлөг тэжээх, мал адгуус муулах үйлд сайн. Бэрийн үйл, газар малтах, мод таслах, худаг шуудуу малтах, эм найруулах, замд гарах, үхэгсдийн үйлд муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал.

Зурхайч Д.Цогтбаатар 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх