МАН-ын Хангайн бүсийн “Намын ажилтны улсын зөвлөгөөн” Өвөрхангай аймагт амжилттай зохион байгуулагдлаа. Тус зөвлөгөөнд Хангайн бүсийн дөрвөн аймгийн 300 орчим намын ажилтан, идэвхтэн дэмжигчид оролцож, олон чухал сэдвээр ярилцаж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Зөвлөгөөнд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн МАН-ын Хангайн бүс хариуцсан нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн О.Содбилэг, УИХ-ын гишүүн, НАМЭХ-ны Ерөнхийлөгч Ц.Цогзколмаа, УИХ-ын гишүүн, НАМЭХ-ны Дэд ерөнхийлөгч Б.Ундармаа, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, МАН-ын дэргэдэх Ахмадын холбооны тэргүүн С.Төмөр-Очир нар болон бусад зочид төлөөлөгчид оролцсон юм.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Хангайн бүсийн “МАН-аас бүсчилсэн зөвлөгөөн хийх шийдвэр гаргаад дөрөв дэх зөвлөгөөнөө зохион байгуулж байна. Үүнээс өмнө 16 аймагт ажиллаж, иргэд хөдөлмөрчидтэй уулзан, шат шатны сонгуульд ялалт байгуулсан МАН-ын мөрийн хөтөлбөр хэрхэн хэрэгжиж байгаа талаар судалж, үнэлэлт дүгнэлт өгч явсан. Тэгж явахад намын ажилчид “Сонгуульд ялалт байгуулахад туслалцаа үзүүлээч ээ” гээд гуйгаад явж байсан хүн дарга болсныхоо дараа “Өнөөдөр уулзах зав байхгүй. Дараа цаг авч байж уулз” гээд сууж байна” гэх шүүмжлэлийг намын гишүүд, идэвхтэн дэмжигчид их хэллээ. Тиймээс бид жижиг гэлтгүй анхаарч олон нийтийн итгэсэн итгэлийг үүрч гарах хариуцлагатай, ёсзүйтэй байх олон асуудлыг ярих зайлшгүй шаардлага тулгарсан байна. Хамгийн чухал нь хариуцлага, ёсзүй. Тиймдээ ч өнөөдрийн зөвлөгөөний уриаг “Эв нэгдэл, хариуцлага, ялалт” хэмээн тодорхойлсон. Намын анхан шатанд зүтгэдэг, ард иргэдтэйгээ нүүр тулан уулзаж, сонгуулийн үед гардан тулаанд ордог та нарынхаа санаа бодол, бодлогыг дагаж шийдвэрээ гаргаж явдаг улс төрийн хүчин. Тиймээс та бүхэн намын үйл ажиллагаатай холбоотой санаа бодлоо чөлөөтэй хэлж, идэвхтэй оролцоорой” гэв.
Харин УИХ-ын гишүүн, МАН-ын баруун бүс хариуцсан нарийн бичгийн дарга О.Содбилэг Засгийн газрын хийж хэрэгжүүлж буй ажил болоод МАН-ын мөрийн хөтөлбөр хэрхэн биеллээ олсон талаарх дүгнэлтийг танилцуулаад “2016 оны шат шатны сонгуульд ялалт байгуулахад энд хуран цугласан та бүхний идэвх, зүтгэл хамгийн чухал нь байсан шүү” хэмээн онцоллоо. Мөн тэрбээр “Шинээр бүрэлдсэн Засгийн газар үнэхээр хүнд хэцүү үед эрх барьж, олон өр ширийг дарж, улсынхаа эдийн засгийг сэргээх зөв зүйтэй олон ажлыг хийж гүйцэтгэлээ. Энд хуран цугласан та бүхэн аймаг, сумдын дарга удирдлагууд, сэхээтнүүд байгаа учраас нэг бүрчлэн дурдах хэрэггүй гэж бодож байна. Энгийн нэгэн жишээ гэхэд өнгөрөгч намрын чуулганаар Цагдаагийн албаны тухай хуулийг шинэчлэн баталсан. Ер нь аймаг орон нутгийн хууль эрхзүйн салбарт олон асуудал тулгарч байдаг. Баянхонгор аймагт ажиллаж байх үед “Давж заалдах шатны шүүхэд хандахын тулд зайлшгүй Өмнөговь аймагт очдог. Үүнийг өөрчилж нутаг орондоо асуудлаа шийдвэрлэдэг болгож өгөөч ээ” гэх хүсэлтийг иргэд маш их тавьдаг байсан. Одоо энэ асуудал шийдвэрлэгдсэн гэж ойлгож байгаа. Мөн зарим бизнес эрхлэгч, жижиг дунд үйлдвэрлэгчидтэй уулзаж байхад эдийн засаг сэргэж, хямралаас гарах итгэл төрж байна гэх нааштай үгийг сонсох боллоо. Иргэдийн дунд МАН ялалт байгуулахаар эдийн засаг сэргэдэг гэх яриа ч гарсан байна. МАН-ын нэг чухал шинж чанар бол эв нэгдэлтэй байдал. Ийм байж чаддаг учраас бид хүнд хэцүү нөхцлийг давж, өнөөг хүрч чадсан юм” хэмээн хэлсэн юм.

Хангайн бүсийн зөвлөгөөнд оролцож буй намын гишүүд, идэвхтэн дэмжигчдийн зүгээс намын удирдлагуудад хандан “Намын залуу боловсон хүчнийг чадавхжуулах, сургалт семинарыг зохион байгуулах, намын үүрүүдийг санхүүжүүлэх боломж бололцоо байгаа эсэх” талаар тодруулж байлаа.

Намын ажилтан, идэвхтэн дэмжигчдийн санал, шүүмжлэлийг намын удирдлагууд хүлээн авч буйгаа илэрхийлээд боловсон хүчнийг чадавхжуулах, сургах чиглэлээр олон арга хэмжээ авч байгаа талаар дуулгалаа. Тухайлбал, МАН-ын залуу боловсон хүчнийг сургах, бэлтгэх чиглэлээр дотоодын их, дээд сургуультай хамтран ажиллах санамж бичгийг байгуулаад байгаа бөгөөд энэ хүрээнд жилдээ 200 гаруй залуусыг баклаврт сургах зорилттой ажиллаж байгаа гэх мэт олон ажлыг төлөвлөөд байгаагаа хэлсэн.


Зөвлөгөөний төгсгөлд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Аймгийн намын хороодын дарга нартай хариуцлага, ёсзүйн гэрээ байгуулж, “Хэрэв ажлаа хийж чадахгүй бол эргүүлэн татах хүртэлх арга хэмжээ авах эрх байгаа шүү” гэдгийг санууллаа.
Зөвлөгөөнд оролцсон хангайн бүсийн намын ажилтан, идэвхтнүүд эв нэгдлийг бэхжүүлж, хариуцлагаа өндөржүүлэхийн төлөө “Эв нэгдэл, Хариуцлага, ялалт” уриан дор нэгдсэн уриалга гаргахыг санал нэгтэй дэмжсэн юм.





2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг У
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
