“Блюбус” ХХК-ны автобуснууд урмын үгстэй боллоо

2017 оны 04-р сарын 19 өдөр, 11 цаг 45 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
avtobus

МЗХ энэ онд “Залуусаа Нэмье” уриатайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ. Сар бүр залууст ухамсартай, зөв бодолтой, эерэг хандлагатай, нэгэндээ итгэх итгэлтэй, аливаа зүйлд чин сэтгэлээсээ ханддаг байхыг уриалсаар байгаа юм. Энэхүү уриалганы хүрээнд иргэдийн 70 гаруй хувь нь өдөр бүр зорчдог нийтийн тээвэрт урам, эрч хүч, ухаарал өгөх үгсийг байршуулах санаачлага гарган нийтийн тээврийн салбарт олон жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа “Блюбус” ХХК-д хүсэлт гаргасан юм. Нийгмийн хариуцлагаа ухамсарлан иргэдэд урам өгөх үгсийг автобусанд байршуулах санаачлагийг “Блюбус” ХХК дэмжин хамтран ажиллаа.

Одоогийн байдлаар 40 гаруй автобусанд #Итгэл байхгүй бол #Сэтгэл бадрахгүй, Хүмүүс чамд өгч байгаа хамгийн том хүндлэл бол #Итгэл юм, Хүүхдээ хэрхэн #Сэтгэлтэй хүн болгон хүмүүжүүлэх вэ, Хотын соёлтой иргэн та #ухамсартай байж хогоо бүү хаяарай, Ур чадварыг нь биш ажилд хандах #сэтгэлийг нь ажилд ав, Та нийтийн өмч хөрөнгөнд өөриймсөг #сэтгэлээр хандаарай зэрэг иргэдэд урам, ухаарал өгөх үгсийг байршуулсан юм.

Цаашид бусад автобус компаниуд ч энэхүү санаачлагийг дэмжин хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. Anonymous
     (202.179.25.***)
    2017/04/20 08:58

    энэ сургаалиа жолооч нарт сайн хэлэх хэрэгтэй

    (0) (0)